Олон улсын "Алтаргана 2024 наадамын хүрээнд гоо бүсгүй шалгаруулах “Дангина” уралдаан боллоо. Ардын уламжлалт соёлыг түгээн дэлгэрүүлэх,бүтээлч санаачилгыг дэмжих эрүүл хэв маягыг сурталчлах,ёс суртахуун гоо зүйн боловсрол олгох зорилготой тус уралдаанд Монгол улс, БНХАУ, ОХУ-аас нийт 16 гоо бүсгүй оюун билэг, гоо үзэсгэлэн, авьяас чадвараа сорилоо.
Уралдаан үндсэн таван шаттай бөгөөд өөрийн тухай, төрсөн нутаг, уг гарвал удам судараа яруу найраг, дуу хуур, үлгэр туйлсаар чимэглэн сонирхолтой хэлбэрээр танилцуулан нутагтаа урих, магтан дуулах. , Үндэсний бүжгийн үзүүлбэр, Буриад дууны үзүүлбэр, Үдшийн гоёлийн хувцасны үзүүлбэр, Оюун ухааны сорил зэрэг таван төрлөөр өрсөлдсөн юм.