Дөрөвдүгээр сарын 29-нөөс иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр зогсоосон. 2020 оны сонгуулийн жилтэй харьцуулахад иргэдийн шилжилт хөдөлгөөн 3.2 дахин буурчээ.
Энэ талаар УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан “2020 оны сонгуулийн жилтэй харьцуулахад иргэдийн шилжилт хөдөлгөөн 3.2 дахин буурсан. Зургадугаар сард сонгогч шилжилт хөдөлгөөн хийдэг. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчтэй холбоотой буюу менежер, шадар туслах зэрэг хүмүүс сонгогч шилжилтээр шилждэг. Энэ жилийн тухайд 19 мянга орчим сонгогч шилжилт хийсэн” гэлээ.