УБТЗ болон ГЕГ хамтарсан ажлын хэсэг байгуулж уртасгасан цагаар ажиллана

A- A A+
УБТЗ болон ГЕГ хамтарсан ажлын хэсэг байгуулж уртасгасан цагаар ажиллана

Зуны их ачааллын үед "Улаанбаатар төмөр зам" (УБТЗ)-аар үйлчлүүлэгчдийн импортоор оруулж ирсэн ачааг түргэн шуурхай олгох ажлыг улам сайжруулах зорилгоор УБТЗ болон ГЕГ хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо.

Энэ ажлын хүрээнд УБТЗ-аар үйлчлүүлэгч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн импортоор оруулж ирсэн ачаанд гаалийн бүрдүүлэлт шуурхай хийж, ачааг олгох ажлыг хийж эхлээд байна.

УБТЗ импортын ачаа тээврийг оновчтой зөв зохион байгуулж 24 цагаар ажиллаж байгаа бол  гаалийн байгууллага ажлын өдөр 8:00-20:00 цаг хүртэл, Бямба, Ням гаригт 8:00-17:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж, гаалийн бүрдүүлэлт хийж, олголт хийж байна.

УБТЗ-аар үйлчлүүлэгчид www.gaali.mn гаалийн цахим үйлчилгээний системд хандан УБТЗ-ын өртөөдөд зогсож байгаа, мөн зам зуурт яваа ачаагаа урьдчилан мэдүүлж, гаалийн бүрдүүлэлтээ хийж ачаагаа хүлээн авах боломжтой болжээ.

УБТЗ