Бидний аян 08-р сарын 31-ний өдөр Хорчин баруун гаран өмнөд хошууны Улаанмод сууринд байрлах "Саралан" эмэгтэйчүүдийн гар урлалын хоршоонд үргэлжилсэн юм.
Хорчин баруун гаран өмнөд хошууны “Саралан” эмэгтэйчүүдийн гар урлалын хоршооны дарга, Хорчин баруун гаран өмнөд хошууны Улаанмод сумын Сартай багийн Эмэгтэйчүүдийн холбооны дарга Шю-Юнь нь Монгол үндэстэн, их сургууль дүүргэсэн нэгэн юм. Тэрээр олон жил малчдыг бизнес эрхлэх, орлоготой болгох, тэр дундаа бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн дунд чинээлэг өрхийг бий болгох, эмэгтэйчүүдийн холбоог бэхжүүлэх, эмэгтэйчүүдийн ажил хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөө орон нутгийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зэрэгт түлхүү анхаарч, махран зүтгэсээр иржээ.
Шю-Юнь 2016 онд Хорчин баруун гаран өмнөд хошууны “Саралан” эмэгтэйчүүдийн үндэсний гар урлалын хоршоог байгуулж, 2017 оны 01-р сард албан ёсоор бүртгүүлжээ. Уг хоршооны бизнесийн загвар нь "Хоршоо+бааз+тариаланчид, малчид" юм. Одоогоор 87 гишүүнтэй.
Сүүлийн жилүүдэд 42 удаагийн үнэ төлбөргүй сургалт явуулж, 5000 гаруй суралцагчийг хамруулжээ. Ядуурлаас ангижруулах өрхүүдээс захиалга авах, ядуу өрхийг хоршоонд ажилд оруулах зэргээр өрхийн орлогын түвшинг үр дүнтэй нэмэгдүүлж, нэг өрхөд ногдох хоршооны өрхийн орлогыг 1200 гаруй юаниар нэмэгдүүлсэн байна.
Зохиогч:Бэлтгэсэн: Х.АРВИНТАЛ, Д.МӨЧИР
Найруулагч:Х.АРВИНТАЛ, Д.МӨЧИР