Дэли-Ханой-Улаанбаатар чиглэлийн ОМ7758 дугаартай нислэг 07.40 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардлаа. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Энэтхэг улсаас иргэдээ татан авах Улаанбаатар-Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас 09:15 цагт хөөрсөн юм. Энэтхэг Улсад цар тахлын халдвар ихээр бүртгэгдэж буй. Энэ удаагийн нислэгээр Энэтхэг улс руу эмчилгээнд явсан иргэдийг авчирсан байна. Нийтдээ 158 иргэн уг онгоцоор эх орондоо ирсэн хэмээн УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
- 2024-07-28
- 2024-07-28