Үлгэр сонссон хүүхэд бусдыг чин сэтгэлээсээ ойлгох чадварт суралцдаг бөгөөд сэтгэл хөдлөл, мэдрэмжээ хуваалцаж, нээлттэй хүн болж төлөвшдөг. Мөн ирээдүйд тэдэнд тулгарч болох амьдралын олон асуудлыг ДАВАН ТУУЛАХ ЧАДВАРтай болдог байна. Та хүүхэдтэйгээ хамт “Банхарт тохиолдсон явдал үлгэрийг сонсож, бяцхан үрийнхээ юу мэдэрснийг, басхүү үлгэрийг цааш хэрхэн төсөөлж байгааг нь анхааралтай сонсож, ярилцаарай.