Аугаа их эх орны дайны ялалтын түүхт 75 жилийн ойн жагсаалд оролцсон Монголын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн "Чингис хаан" нисэх онгоцны буудалд 08:33 цагт газардлаа. ОХУ-ын Батлан хамгаалах яамны ИЛ-76 цэргийн онгоцоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн хувиар оролцсон Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг тэргүүтэй төлөөлөгчид мөн эх орондоо ирлээ. Алба хаагчдыг Багабаян энхийн цогцолборт 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ. Ялалтын баярт Монголын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний 75 алба хаагч оролцсон ба цэргийн ёслолын жагсаалыг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Хаш-Эрдэнэ командалсан
.