"Амьдралоги", "Mongolian Connection" киноны дүрээрээ танигдсан жүжигчин Б. Янжиндулам “열혈형사 /Hot blooded detective/” нэртэй солонгос инээдмийн киноны гол дүрд Мөнхөө /Mong-heo/ гэх бүсгүйн дүрд тогложээ. Тус кино өнөөдөр Солонгосын орон нутгийн сувгаар нээлтээ хийж буй юм байна. Киноны үйл явдлаас товч өгүүлбэл, онолдож биш практикаар ажилладаг шударга мөрдөгч Dong-min, алга болсон моделтэй холбоотой хэргийг хариуцсан мөрдөгч 'Mong-heo' (Janska)-тай хамтарч мөрдөн байцаалт явуулахаар болно. Мөрдөн байцаалтын явц үргэлжилж байхад Dong-min энэ нь зөвхөн сураггүй болсон хүний хэрэг биш гэдгийг ойлгоно. Ингэснээр киноны үйл явдал өрнөх аж. Кино инээдмийн, адал явдалт жанрынх. Монгол жүжигчин гол дүрд тоглосноос гадна киноны зарим зураг авалт 2018 оны намар Монголд хийгджээ. Мөн Б. Янжиндулам нь Солонгосын Үндэсний Урлагийн Их Сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн аж. Жүжигчин Б. Янжиндулам өмнө нь 2017 онд Yongsoon гэх кинонд хойд ээжийн дүр бүтээж байсан юм.
- 2024-07-28
- 2024-07-28