Эрүүл мэндийн яамнаас баасан гараг бүр эрдэмтдийг урьж оролцуулан мэдээлэл өгч буй юм. Энэ удаагийн дугаарт ЭМЯ-ны Ерөнхий мэргэжилтэн, зөвлөх эмч Доктор, Профессор Х.Алтайсайхан COVID-19 ба чихрийн шижин сэдвээр мэдээлэл өглөө.
Тэрээр гаднын эрдэмтдийн тойм судалгааг танилцуулж, тайлбарлав. Түүнчлэн чихрийн шижин, артерийн даралт ихсэлт, зүрх судасны өвчин, уушгины архаг бөглөрөлт зэрэг өвчинтэй хүмүүс коронавирус халдвар авсан тохиолдолд хүндээр өвдөх эрсдэл байгааг дурдлаа.