Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Исламын Бүгд Найрамдах Иран Улс /ИБНИУ/-ын Аж үйлдвэр, уул уурхай, худалдааны Дэд сайд Мухаммед Махди Барадаран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг даргын зөвлөлийн XV хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн даргалж, НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мишээлт “Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөө”-г танилцуулав.
ДэлгэрэнгүйХичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал болон нийтийн тээврээр үйлчлүүлэх зорчигчдын урсгал ихсэж, Нийслэлийн Нийтийн тээврийн газраас автобусны тоог нэмэгдүүлэн ажиллаж байна.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаярыг хүлээн авч уулзлаа.
ДэлгэрэнгүйНэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага олон улсын байгууллагын Дэлхийн конгресс аравдугаар сарын 10-14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын Дэйжон хотноо болно.
ДэлгэрэнгүйМонгол Улсыг олон улсад сурталчлах, дотоодын болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх,
Дэлгэрэнгүй2022 оны зам засвар, арчлалтын хүрээнд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Усны гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлан хучилт хийх гэж байна.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдлаа. Зөвлөлийн гишүүдийн анхаарал хандуулж хэлэлцсэн асуудал нь “Цар тахлын нөлөөнд өртсөн Улаанбаатар хотын ЖДҮҮ эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх богино хугацааны төлөвлөгөө” байлаа.
ДэлгэрэнгүйЕБС-ийн сургалтын орчны аюулгүй байдлыг хангах хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд нийт 102 сургуульд хүүхдийн 261 автобусаар 8740 сурагчийг гэрээс сургууль, сургуулиас гэр хооронд зөөвөрлөнө гэсэн судалгаа гарчээ.
ДэлгэрэнгүйНийслэл Улаанбаатар хотод 2022-2023 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын төрийн өмчийн 156, төрийн бус өмчийн 134, нийт 290 сургуульд 364091 сурагч суралцана. Тэднээс 38233 нь нэгдүгээр ангид элсэн орж буй шинэхэн сурагчид юм
ДэлгэрэнгүйУлаанбаатар хотын хувьд авто замын оргил ачааллын үе ирээд байна. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс гаргасан судалгаанаас харахад энэ оны наймдугаар сарын байдлаар Монгол Улсад 1.3 сая тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа нь өмнөх оноос 5.96 хувиар өссөн үзүүлэлт юм.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг даргын 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн А/234, А/235 дугаар захирамжаар нийт 13 байршилд явган хүний замыг засаж, шинэчлэхээр баталсан. Эдгээр байршилд явган хүн зорчих боломж хомс, явган хүний зам нь эвдэрч гэмтсэн, хэт нарийн байгаагаас авто замд улам ачаалал үүсгэж байсан тул засвар, шинэчлэлийг хүн амын нягтаршил өндөр, хөдөлгөөний ачаалал ихтэй байршлуудаас эхэлсэн юм.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхий сайдын Ажлын албанаас дэмжиж буй “Teach for Mongolia” хөтөлбөрт хамрагдсан 16 залуу багш хөдөө орон нутагт ажиллахаар болсон. Тэд өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай уулзсан юм. Хотын дарга тэдэнд амжилт хүсэж, нөүтбүүк бэлэглэлээ.
ДэлгэрэнгүйХичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар оюутан, сурагчдад зориулж 18 байршилд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж эхэлсэн. Тухайлбал, өчигдрөөс эхлэн Жанжин Д.Сүхбаатарын талбайд хичээлийн хэрэгсэл, хувцас, ном болон бусад эд зүйлсийн нэгдсэн худалдааг дэлгээд байна.
Дэлгэрэнгүй
















