УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан Усны нөөц, ашиглалтын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг танилцууллаа. УИХ 2012 онд Усны тухай хуулийг шинэчлэн баталж, усны нөөцийг стратегийн үнэт баялаг болохыг тодорхойлон усыг экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр боломжит нөөцийн хэмжээнд зөвшөөрлийн механизмаар дамжуулан үр ашигтай, хэмнэлттэй ашиглах зарчмыг тогтоосон. Мөн Монгол орны нутаг дэвсгэрийг усны сав газарт хувааж, сав газрын захиргаадыг байгуулан, усны нөөцийн хамгаалалт, ашиглалтыг тухайн сав газарт менежментийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх замаар зохицуулах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. Монгол Улсад өнөөдрийн байдлаар, УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, 24 дүгээр тогтоолоор баталсан “Ус” үндэсний хөтөлбөр, Засгийн газрын 2013 оны 389 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө” зэрэг бодлогын баримт бичгүүд, усны талаарх харилцааг зохицуулсан 6 гол хууль, 30 гаруй дүрэм, журам, норм, аргачлал, 130 гаруй үндэсний стандарт мөрдөгдөж байна. Монгол орны нутаг дэвсгэр олон жилийн дунджаар жилд 608 300 сая шоомерт усны нөөцтэй. Гэтэл сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас мөнх цас, мөсөн голын зузаан нимгэрч, эзлэх талбай багассантай холбоотойгоор усны нөөц 564 800.0 сая шоометр болж багасжээ. Усны нийт нөөцийн 34 600 сая шоометрийг гол, мөрөн, 500 000 сая шоометрийг нуур, 19 400 сая шоометрийг мөнх цас, мөсөн гол, 10 800 сая шоометрийг нь газрын доорх ус эзэлдэг байна. Усны нөөцийн 80 орчим хувь нь нийт нутаг дэвсгэрийн 30 хувьтай тэнцэх талбайд буюу хангайн бүсэд, томоохон голуудын хөндийд бүрэлдэж бий болдог. Говийн бүсэд ашигт малтмалын олборлолт эрчимжиж, аж үйлдвэрлэлийн гол түшиц газар болгохоор төлөвлөж байгаа хэдий ч өсөн нэмэгдэх усны хэрэгцээг хангахуйц нөөцгүйн улмаас усны хомсдол нүүрлэх, улмаар үйлдвэрлэлийн хүчин чадлыг хязгаарлах нөхцөл байдал үүсэж болзошгүй байгаа. Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпораци хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хүрээнд 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Уг хөтөлбөрийн нэг бүрэлдэхүүн төсөл болох Улаанбаатар хотын ус хангамжийг баруун эх үүсвэрээс нэмэгдүүлэх буюу Биокомбинат, Шувуун фабрик орчмын газрын доорх усны ордыг түшиглэн шинэ эх үүсвэрийн усны нөөцийг тогтоох ажлыг 2019 онд хийж гүйцэтгэжээ. Баруун шинэ эх үүсвэрийн хайгуул судалгааны ажил болон туршилт шавхах ажлын үр дүнд газрын доорх усны нөөцийг Шувуун фабрикийн хэсэгт 885 л/с буюу 76 460 м.куб/хоног, Биокомбинатын хэсэгт 736 л/с буюу 63 590.0 м.куб/хоног, нийт 1 621.0 л/с буюу 140 050 м.куб/хоног байхаар баталсан байна. Ингэснээр Улаанбаатар хотын баруун хэсгийг ундны усны эх үүсвэрээр хангах боломж бүрджээ. Харин улсын хэмжээнд ахуйн чанарын шаардлага хангахгүй ус хэрэглэж байгаа 30 гаруй сум, суурин байдаг. Иймд нэн тэргүүнд эдгээр сумыг чанарын шаардлага хангасан, баталгаатай ундны эх үүсвэрээр хангах, мөн зарим аймгийн төвүүдийн ус хангамжийн эх үүсвэрийн ашиглах хугацаа дуусаж байгаа учир дахин усны нөөц тогтоох ажлыг зохион байгуулах, гидрогеологийн хайгуул судалгааны ажилд шаардах зардал, хөрөнгийг шийдвэрлэж, жил бүрийн төсөвт тусгах шаардлага тулгарч байгааг салбарын сайд онцолж байв. Хүн амын өсөлт, хотжилт, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн хөгжлийн хурдац, төлөвлөлтийг харгалзан гол ус хэрэглэгчдийн хэтийн төлөвийг тоймлон тооцож үзэхэд, 2030 онд ус хэрэглээ 3-4 дахин нэмэгдэх төлөвтэй байна. Мөн 2020 оны усны тооллогын дүнгээр 116 гол горхи, 381 булаг шанд, 180 нуур тойром, 5 рашаан ширгэсэн дүн гарсан. Цаашид усны температур нэмэгдэж, ууршилт ихсэх, урсац буурах хандлагатай байгаа бөгөөд ялангуяа говь хээрийн бүс байгалийн аясаар хуурайшиж, усны нөөцийг ууршилтаар алдаж байгаа нь усны хомсдол бий болох нэг гол шалтгаан болж байна. Түүнчлэн хүн амын өсөлт, үйлдвэрлэлийн хэт төвлөрлийн улмаас Улаанбаатар хотын ус хангамжийн асуудал ч цаашдаа хүндрэх төлөвтэй байна. Иймд усны нөөц бүхий бүс нутгаа түшиглэн хаягдал багатай дэвшилтэт технологи ашиглан боловсруулах үйлдвэрлэлийг төвлөрүүлж хөгжүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн өндөр үр ашигтай зарим төслийн хувьд усны нөөцийг шилжүүлэн ашиглах төслийг хүрээлэн буй орчинд хохирол багатай байхаар төлөвлөн хэрэгжүүлэх боломж байна. Энэ хүрээнд усны нөөцийг тогтмол байлгахад чиглэсэн ус хуримтлуулан зохицуулах чадавхыг бий болгох зорилгоор өндөр уулын бүсийн Сэлэнгэ, Орхон, Эг, Хэрлэн, Ховд зэрэг томоохон гол мөрөнд урсцын тохируулгатай, олон зориулалтын цуваа усан сангууд байгуулж, байнгын ус хэрэглээг хангах боломжийг бүрдүүлэх нь чухал гэж салбарын яам үзэж байгаа. Мөн говь, хээрийн бүсэд газрын доорх усны ордын орчимд үерийн усыг тогтоон барих далан, шингээх худаг, нэвчүүлэх цөөрөм байгуулах замаар усны нөөцийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх арга технологи нэвтрүүлэх туршилт судалгааг эхлүүлж, газрын хэвлий дэх усны нөөцийг тогтоон барих замаар эмзэг экосистемийг хамгаалах шаардлагатай гэж үзэж буйгаа дурдаж байв. Усны нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах зорилгоор гадаргын болон газрын доорх усны хяналт-шинжилгээний сүлжээ байгуулжээ. Монгол орны хэмжээнд томоохон 94 гол мөрөн, 18 нуурын 127 харуул, 191 цэг дээр гадаргын усны чанарын хяналт-шинжилгээ, унд, ахуйн болон уул уурхай, үйлдвэрлэлд ашиглах усны эх үүсвэрийн газрын доорх ордод усны горимын хяналт-шинжилгээг хийж байгаа бөгөөд 2020 оны байдлаар 40 цооногт бүрэн автомат багаж, 240 цооногт хагас автомат багаж суурилуулсан. Хяналт-шинжилгээний дүнгээс харахад газрын доорх усны түвшний бууралт удааширч, зарим газарт тогтворжих, зарим газарт дахин сэргэх, нэмэгдэх хандлагатай байгаа аж. Харин Улаанбаатар хотын усан хангамжийн эх үүсвэрийн хяналтын цооногуудын хяналт-шинжилгээний мэдээллээс харахад улирлын чанартай хэлбэлзэл өндөр байдаг байна. Тухайлбал, 1-5 дугаар сард цооногуудын усны түвшин хамгийн бага, 7-8 дугаар сард усны түвшин ихсэх зүй тогтол ажиглагджээ. Мөн 2020 оны дундаж усны түвшинг 2019 оныхтой харьцуулахад 0.2-0.3 м-ээр их буюу сэргэх хандлагатай байгаа ажээ. Монгол орны усны нөөц, ашиглалтын өнөөгийн төлөв байдал, хүндрэл бэрхшээл, ойрын ирээдүйд учирч болзошгүй эрсдэлтэй байдалд дүн шинжилгээ хийж, усны нөөцийг хомсдолоос сэргийлэх, хүн амын ундны ус хангамж, үйлдвэрлэлийн усны хэрэгцээг хүртээмжтэй, тогтвортой хангах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс цаашид урт, дунд хугацаанд бодлогын зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа сайд танилцуулсан юм. Үүнд, усны үнэ тарифыг үндэслэлтэй тогтоож, үнэлэмжийг нэмэгдүүлэх, усны нөөцийг хамгаалах, өсгөх, нөхөн сэргээх ажлыг санхүүжүүлэх механизмыг тодорхой болгох; Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, аймаг, сумдын төвүүд зэрэг хот, суурин газрын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, тэжээгдлийн мужийг тогтоож, орон нутгийн хамгаалалтад авах ажлыг зохион байгуулах; уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохын тулд усны нөөцийг нэмэгдүүлэх буюу томоохон голууд (Орхон, Сэлэнгэ, Эг, Хэрлэн, Туул, Ховд зэрэг) дээр урсацын тохируулга хийж, усыг хуримтлуулан хүн ам, эдийн засгийн салбаруудыг баталгаатай, хүрэлцээтэй усаар хангах, эрчим хүч үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд Орхон, Онги, Хэрлэн зэрэг усан цогцолборын төслийн ТЭЗҮ, зураг төслийг боловсруулж бүтээн байгуулалтыг эхлүүлэх зорилт тавьж байгаа аж. Түүнчлэн улс орны чанартай, стратегийн томоохон бүтээн байгуулалтын төслийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг найдвартай, хүртээмжтэй усаар цаг хугацаанд нь хангахын тулд эхний ээлжинд нөөц нь тогтоогдсон газрын доорх усыг ашиглах; томоохон голууд дээр урсацын тохируулга хийж, олон зориулалттай усан цогцолбор байгуулах замаар усны нөөцийг хуримтлуулан нөөцлөх, усан санг говь, тал хээрийн ууршил ихтэй бүсэд нөөцлөх, ус дамжуулах далд систем барьж байгуулах; говь, хээрийн бүсийн газрын доорх цэнгэг усны ордуудыг улсын тусгай хамгаалалтад авах, цэнгэг усыг 2030 он гэхэд уул уурхайн зориулалтаар ашиглахыг хязгаарлах, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэмийг хатуу мөрдүүлэх замаар усны нөөцийг бохирдох, хомсдохоос сэргийлэх; хүн амыг чанарын шаардлага хангасан, баталгаатай ундны усны эх үүсвэрээр хангах зорилтын хүрээнд 2024 он хүртэл жил бүр 5 сумын төвийн ус хангамжийн эх үүсвэрийг тогтоох хайгуул судалгааны ажилд шаардагдах төсвийг шийдвэрлэх; гидрогеологийн зураглалын ажлыг нийт нутаг дэвсгэрийн 18 хувьд хүргэж, усны нөөцийн хайгуул судалгааны ажлыг нэмэгдүүлэх, газрын доорх усны мониторингийн сүлжээг өргөжүүлэхээр төлөвлөж буйгаа танилцууллаа. Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, С.Одонтуяа, Д.Бат-Эрдэнэ нар салбарын сайд болон хуралдаанд оролцсон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авч байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүдийн асуултад сайд Н.Уртнасан өгсөн хариултдаа, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт 2025 онд гол, мөрний урсац бүрэлдэх эхийн 55 хувь, 2030 онд 60 хувь, 2050 онд 75 хувийг улсын тусгай хамгаалалтад авах, шаардлага хангасан ундны усны эх үүсвэрээр 2025 онд хүн амын 85 хувь, 2030 онд 87 хувь, 2050 онд 90 хувийг хангах, 2025 онд хүн амын 70 хувь, 2030 онд 75 хувь, 2050 он гэхэд 90 хувийг сайжруулсан ариун цэврийн байгууламжтай болгох зорилт дэвшүүлсэн. Газрын доорх усны хайгуул судалгааны ажлыг улсын төсөв болон гадаадын төсөл, хөтөлбөрийн санхүүжилтээр, мөн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд өөрийн хөрөнгөөр зохион байгуулж, ус хангамжийн шинэ эх үүсвэр, нөөцийг тогтоож байна. Тухайлбал, 2018-2020 онд хүн амын ус хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх хүрээнд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын төвд 15 л/с усны нөөц, Дорноговь аймгийн Сайншанд, Хатанбулаг сум, Говь-Алтай аймгийн Цогт сумын төвүүдэд 103.7 л/с усны нөөц, Өвөрхангай аймгийн Хужирт сумын төвд 18.0 л/с усны нөөц, Майдар хотод 85 л/с усны нөөцийг тогтоож, ашиглалтад бэлтгэсэн. Газрын доорх усны нөөцийг хэмнэлттэй ашиглах, ялангуяа говийн бүсэд уул уурхай, үйлдвэрлэлийн чиглэлээр усыг эргүүлэн ашиглах шаардлагыг аж ахуйн нэгжүүдэд тавьж, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа бөгөөд уул уурхайн салбарт ашигласан нийт усны 74.8 хувийг эргүүлэн ашиглаж байгааг тэмдэглэв. Мөн ус ашиглагч аж ахуйн нэгжүүд 2019 онд усны нөөц ашигласны төлбөрт 46.7 тэрбум, 2020 онд 45.1 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн агаад үүний 90 гаруй хувийг уул уурхайн салбар дангаар бүрдүүлж байна. Усны нөөцийн төлбөрийн хувьд унд ахуйн хэрэглээ, хөдөө аж ахуйн ус хэрэглээ буюу нийт ус ашиглалтын 70 хувь нь төлбөрөөс чөлөөлөгдөж байгаа бөгөөд орон нутагт төвлөрч байгаа усны нөөц ашиглалтын төлбөрийг хуульд заасан зориулалтын дагуу зарцуулахгүй байгаа нь усны үнэлэмжийг бууруулж, цаашид усны хэмнэлт, үр ашгийг сайжруулах, усны нөөцийн хомстол, бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд хөшүүрэг болж чадахгүй байна. Иймд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд усны нөөц ашигласны төлбөрийг хэрэглээний хэмжээнээс хамааруулан 2030 он хүртэл үе шаттайгаар шатлан өсгөх зарчмаар тогтоох, төлбөрийн орлогын тодорхой хэсгийг улсын төсөвт төвлөрүүлэн дахин хуваарилж, улсын хэмжээнд усны зохистой менежментийг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэхээр төлөвлөж буйгаа дурдлаа. Улсын хэмжээнд 2019 онд нийт 578.5 сая шоометр ус олборлож ашигласнаас 33.4 хувийг мал аж ахуй, 27.4 хувийг усалгаатай газар тариалан, 17.1 хувийг уул уурхай, 14.4 хувийг хүн амын унд ахуй, 5.4 хувийг эрчим хүч, 2.3 хувийг бусад үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ашиглажээ. Харин 2020 онд олборлосон усны хэмжээ 591.4 сая шоометр буюу өмнөх оноос 2.2 хувиар өссөн байна.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Үндсэн хуулиар төрийн нууцад хамаарахаас бусад мэдээллийг хайх, хүлээн авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үгээ хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг иргэн бүрт олгосон.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газрын 100 хоногт багтаан E-Mongolia системд 592 үйлчилгээг цахимжуулахаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia- д төрийн 316 үйлчилгээ орлоо. Нэмэлтээр орсон үйлчилгээнүүдийг танилцуулж байна. АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР Мал тооллогын лавлагаа Хүн амын тооллогын лавлагаа Хөдөлмөр эрхлэлтийн лавлагаа Цалингийн баримт бичгийн лавлагаа Бусад лавлагаа, тодорхойлолт НИЙСЛЭЛИЙН АРХИВЫН ГАЗАР Акт дүгнэлтийн лавлагаа Банк санхүүгийн архивын лавлагаа олгох Ерөнхий боловсролын сургуулийн Улсын шалгалтын нэгдсэн дүнгийн хуулбар Захирамжлалын баримт бичгийн лавлагаа / захирамж, тогтоол, тушаал, шийдвэр/ Нас барсны бүртгэлийн архивын лавлагаа Нотариатын баримтын хуулбар Орон сууцны холбогдолтой баримтын лавлагаа Хурлын тэмдэглэлийн лавлагаа олгох Хөдөлмөр эрхлэлтийн лавлагаа Цагаатгалын лавлагаа олгох Цалингийн тодорхойлолт Шилжилт хөдөлгөөний холбогдолтой лавлагаа Шүүхийн шийдвэрийн архивын лавлагаа /иргэн / Шүүхийн шийдвэрийн архивын лавлагаа / аж ахуй нэгж, байгууллага/ Өмч хувьчлалтай холбогдох баримтын лавлагаа НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР / аж ахуй нэгж, байгууллагын үйлчилгээ / Амралтын газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр авах Аялал жуулчлалын байгууламжийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгуулах Дэн буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр авах Жуулчны баазны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр авах Зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр авах Жуулчин тээврийн автобусыг улсын дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх зөвшөөрөл олгох үйлчилгээ БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ Амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, зүйлийг гадаадад гаргах Ан агнах тусгай зөвшөөрөл олгох Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт Иргэн, аж ахуй нэгж, байгууллага амьтны цуглуулгыг судалгаа, шинжилгээний зориулалтаар гадаадад гаргах, зөвшөөрөл олгох Судалгаа шинжилгээнээс бусад зориулалтаар гадаадад зөвшөөрөл олгох Судалгаа, шинжилгээний зориулалтаар хувиргасан амьд организмыг гарган авах, туршилт явуулах эрх олгох Химийн хорт болон аюултай бодис ашиглах зөвшөөрөл Химийн хорт болон аюултай бодис хил дамжуулан тээвэрлэх зөвшөөрөл /1000кг/ Ховор амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэн гадаадад гаргах нэг удаагийн зөвшөөрөл олгох Хувиргасан амьд организм, экспортлох, импортлох, дамжин өнгөрүүлэх зөвшөөрөл олгох Хувиргасан амьд организмыг үйлдвэрлэх эрх олгох Элбэг амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэн гадаадад гаргах НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт / Нийслэл / Ус ашиглах зөвшөөрөл, эрхийн бичиг олгож гэрээ байгуулах Ус ашиглах дүгнэлт гаргуулах хүсэлт хүлээн авах Усны мэргэжлийн байгууллагын эрх олгох талаар дүгнэлт Засаг даргын тодорхойлолт гаргах Хурын ус хуримтлуулж, хөв цөөрөм байгуулах, суваг шуудуу татах дүгнэлт гаргах Цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл Элбэг ургамлыг ахуйн болон судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгох БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн тодорхойлолт Дээд боловсролын сургалтын байгууллагын тодорхойлолт Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл Суурь боловсролын гэрчилгээний тодорхойлолт БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ Элсэлтийн ерөнхий шалгалтын шалгуулагчийн мэдээлэл ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР Гаалийн байгууллагад өртэй эсэх тодорхойлолт / иргэн / Гаалийн байгууллагад өртэй эсэх тодорхойлолт / аж ахуй нэгж, байгууллага/ ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ Архивын лавлагаа / ажилд томилсон, чөлөөлсөн, сургалт, чөлөө гэх мэт/ Архивын сан хөмрөгт баримт байхгүй тодорхойлолт Гэрээ, хэлэлцээрийн хуулбар авах Цалингийн тодорхойлолт авах / 7 хүртэлх жил/ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР В ангиллын визийн зөвшөөрөл авар /иргэн / В ангиллын визийн зөвшөөрөл хүсэх /аж ахуй нэгж, байгууллага/ J ангиллын визийн зөвшөөрөл хүсэх /аж ахуй нэгж, байгууллага/ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР / аж ахуй нэгж байгууллага / Геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн тодорхойлолт Геодезийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нөхөж авах Геодезийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тухай зөвшөөрөл сунгах Геодезийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тухай зөвшөөрөл сэргээх Геодезийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тухай зөвшөөрөл шинээр авах Зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн тодорхойлолт Зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нөхөж авах Зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл сунгах Зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл сэргээх Зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр авах Газар зохион байгуулалтын төлөвлөлтийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх нөхөж авах Газар зохион байгуулалтын төлөвлөлтийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх сунгах Газар зохион байгуулалтын төлөвлөлтийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх сэргээх Газар зохион байгуулалтын төлөвлөлтийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх шинээр авах Газар зохион байгуулалтын төлөвлөлтийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрхийн тодорхойлолт Газрын кадастрын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх нөхөж авах Газрын кадастрын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх сунгуулах Газрын кадастрын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх сэргээх Газрын кадастрын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх шинээр авах Газрын кадастрын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрхийн тодорхойлолт Газрын нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх нөхөж авах Газрын нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх сунгуулах Газрын нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх сэргээх Газрын нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх шинээр авах Газрын нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрхийн тодорхойлолт Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх нөхөж авах Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх сунгуулах Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх сэргээх Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх шинээр авах Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрхийн тодорхойлолт АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ солих үйлчилгээ Авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа Мэргэшсэн жолоочийн үнэмлэх нөхөн олгох хүсэлт хүлээн авах Оношилгоо, техникийн хяналтын үзлэгийн мэдээлэл харах НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР Авто замд орц, гарц, зогсоолын талбай шинээр гаргах Инженерийн шугам, сүлжээний ажил шинээр хийх, зөөх, шилжүүлэх ажлын хүрээнд авто зам сэтлэх, сүвлэх зөвшөөрлийн хүсэлт хүлээн авах Нийтийн эзэмшлийн зам талбайд иргэд, аж ахуй нэгж, байгууллагатай төлбөртэй зогсоолын гэрээ хийх ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР Өргөдөл, гомдол, санал хүсэлт гаргах үйлчилгээ МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ ТӨХК Барилга байгууламжуудыг холбоожуулах үед техникийн нөхцөл олгох, сунгах /B/ Холбооны худаг, сувагчлал, кабель шугамын байгууламжийг хамгаалах, боломжтой тохиолдолд шилжүүлэх техникийн нөхцөл олгох, сунгах /C/ Хороолол хотхоны хэмжээний барилга байгууламжуудыг холбоожуулах техникийн нөхцөл олгох, сунгах / D/ Шилэн кабель суурилуулах техникийн нөхцөл шинээр олгох сунгах /А/ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР Адууны ясны гурил Амьд мал, амьтан, шувуу, үр хөврөл Амьтны эрүүл мэндийн гэрчилгээ / нохой, муур / Ангийн олзвор БНХАУ руу экспортлох хивгийн эрүүл мэндийн гэрчилгээ БНХАУ-д экспортлох адууны махан бууз, банш БНХАУ-д экспортлох адууны маханд олгох мал эмнэлэг ариун цэврийн гэрчилгээ БНХАУ-д экспортлох дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны махан бүтээгдэхүүнд олгох мал эмнэлгийн гэрчилгээ БНХАУ-д экспортлох хонь, ямааны маханд олгох мал эмнэлгийн гэрчилгээ БНХАУ-д экспортлох үхрийн маханд олгох мал эмнэлгийн гэрчилгээ Евроазийн холбооны улсууд руу экспортлох үхрийн мах, дайвар бүтээгдэхүүний гэрчилгээ Евроазийн холбооны улсууд руу экспортлох адууны мах, дайвар бүтээгдэхүүний гэрчилгээ Евроазийн холбооны улсууд руу экспортлох түүхий эдийн гэрчилгээ / үс, ноос, эвэр, туурай гэх мэт/ Евроазийн холбооны улсууд руу экспортлох хиам, лаазалсан мах, махан бүтээгдэхүүний гэрчилгээ Евроазийн холбооны улсууд руу экспортлох хонь ямааны махны гэрчилгээ Евроазийн холбооноос бусад улсад экспортлох амьтны эрүүл мэндийн гэрчилгээ / өлөн гэдэс / Европын холбооны улсад экспортлох амьтны эрүүл мэндийн гэрчилгээ / өлөн гэдэс / Зэрлэг шувууны эрүүл мэндийн гэрчилгээ Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн Мал, амьтны гаралтай бүтээгдэхүүнд Мал, амьтны гаралтай түүхий эдэд Мал, амьтны гаралтай түүхий эдэд / арьс, шир/ Мал, амьтны гаралтай түүхий эдэд / ноос, ноолуур/ Малын яс болон өөхнөөс гаргаж авсан бүтээгдэхүүн Малын яснаас гаргаж авсан бүтээгдэхүүн Мах махан бүтээгдэхүүний ариун цэврийн гэрчилгээ Мод, модон бэлдэц, монгол гэрийн мод Солонгос улс руу экспортлох адууны махан дайвар Сүү, сүүн бүтээгдэхүүний гэрчилгээ Туяа эмчилгээний үүсгүүрийн ашиглах зөвшөөрөл хүсэх өргөдөл Тэсрэх материал ашиглах хяналтын хуудас Тэсрэх материал тээвэрлэх хуудас Ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн Ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд Ургамал, үр, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн Усны амьтан Хятад улс руу экспортлох нядалгааны адууны эрүүл мэндийн гэрчилгээ Хятад улс руу экспортлох үржлийн адууны эрүүл мэндийн гэрчилгээ Цацрагийн үүсгүүр ашиглах, хадгалах тусгай зөвшөөрөл хүсэх өргөдлийн маягт Цацрагийн үүсгүүр импортлох тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл Цацрагийн үүсгүүр тээвэрлэх өргөдлийн маягт Цацрагийн үүсгүүр экспорт тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл Цооног өрөмдлөгийн судалгаанд цацрагийн үүсгүүр ашиглах, хадгалах тээвэрлэх эрхийн зөвшөөрөл хүсэх өргөдөл Цөмийн онош зүйн үүсгүүр ашиглах хадгалах тусгай зөвшөөрөл хүсэх өргөдөл Эмнэлгийн эмчилгээ оношилгоонд ашиглах цацрагийн үүсгүүр импортлох зөвшөөрөл хүссэн өргөдөл Эрүүл мэндийн чиглэлээр рентген аппарат ашиглах, хадгалах тусгай зөвшөөрөл хүсэх өргөдөл Япон улс руу гаргах сүүний гэрчилгээ Үйлдвэрлэл, үйлчилгээний машин механизм, тоног, төхөөрөмжид гэрчилгээ олгох Өлөн гэдэг дамжуулан тээвэрлэх НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР Иргэн / даатгуулагч/ -д нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай тодорхойлолт Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах Хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэн нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийн захирлын нэр солих Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийн нэр шилжүүлэх Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийн хаягийн өөрчлөлт хийх Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийн хаясан үрэгдүүлснийг дахин олгох Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийн эрх сэргээх Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл сунгуулах Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл шинээр авах Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн захирлын нэр солих Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн нэр шилжүүлэх Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн хаягийн өөрчлөлт хийлгэх Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн хаясан үрэгдүүлснийг дахин олгох Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн эрх сэргээх Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл сунгуулах Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл шинээр авах Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийн захирлын нэр солих Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийн нэр шилжүүлэх Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийн хаягийн өөрчлөлт хийлгэх Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийн хаясан үрэгдүүлснийг дахин авах Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийн эрх сэргээх Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл сунгуулах Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл шинээр авах Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн захирлын нэр солих Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн нэр шилжүүлэх Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн хаягийн өөрчлөлт хийлгэх Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн хаясан үрэгдүүлснийг дахин олгох Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн эрх сэргээх Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл сунгуулах Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл шинээр авах Улирлын түр үйлчилгээнд спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл шинээр авах НИЙСЛЭЛИЙН СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР Билльярд, боулинг, дэлгэцийн гольф, автоматаар тоглоом эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах Диско клуб эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах Дэлгэцийн болон дүрс бичлэгийн бүх төрлийн кино үзвэрийн газар үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах Караоке эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах Соёл урлагийн / дуу, хөгжим, бүжиг, драм, кино драм, загвар, хөтлөгч, жүжигчин, тайзны яриа, илтгэх урлаг, уран зураг, фото зураг, төрөл бүрийн хатгамал, нүүр будаг, хувиргалт сургалтын газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах Тайчих клуб эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР Авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн татвар Автын агаарын бохирдлын төлбөр Аж ахуй нэгжийн орлогын албан татвар Ан амьтны нөөц ашигласны төлбөр Арилжааны банкны суутгасан АМНАТ Ахуйн хэрэглээний ус, рашаан ашигласны төлбөр Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр Байгалийн ургамал нөөц ашигласны төлбөр Газар эзэмших, ашиглах эрх борлуулсны албан татвар төлөх Газрын төлбөр төлөх Газрын үл хөдлөх хөрөнгийн албан татвар Галт зэвсгийн албан татвар төлөх Дотоодын архины онцгой албан татвар Дотоодын бараа, бүтээгдэхүүний суутгасан НӨАТ Дотоодын дарсны онцгой албан татвар Дотоодын пивоны онцгой албан татвар Дотоодын спиртийн онцгой албан татвар Дотоодын тамхины онцгой албан татвар Дотоодын шимийн архины онцгой албан татвар Зам ашигласны төлбөр Иргэнд олгох тодорхойлолт Иргэний үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татвар төлөх Мөнгөн хадгаламжийн хүү орлогоос суутгасан албан татвар төлөх Нийслэлийн хотын албан татвар Нүүрсний агаарын бохирдлын төлбөр Ойн нөөц ашигласны төлбөр Органик уусгагчийн агаарын бохирдлын төлбөр Оршин суугч бус этгээдээс суутгасан НӨАТ Стратегийн ач холбогдол бүхий ордын АМНАТ-ын тусгай төлбөр Суутгагчийн хуулийн этгээдэд олгосон орлогоос суутгасан татвар төлөх Суутгасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр Татварын алданги төлөх Татварын торгууль төлөх Тендерийн тодорхойлолт Томоохон эх үүсвэрийн агаарын бохирдлын төлбөр Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр Улсын тэмдэгтийн хураамж төлөх Ус бохирдуулсны татвар төлөх Хог хаягдлын үйлчилгээний хураамж төлөх Хувь хүний орлогын татвар төлөх Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татвар Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан усны төлбөр төлөх Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар Үүсмэл ордын нөөц ашигласны төлбөр Өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ ТӨХК Дулааны техникийн нөхцөл /Шинээр дулаан хангамжийн сүлжээнд холбогдох / Дулааны тоолуурын техникийн нөхцөл Дулааны эрчим хүч хэрэглэгчийн төлбөр, тооцооны лавлагаа, онлайн төлбөр тооцоо /Улаанбаатар дулааны сүлжээ / Улсын бүртгэлийн ерөнхий газар Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа Гэрлэсний бүртгэлийн лавлагаа Иргэний үнэмлэх дахин авах Иргэний үнэмлэхийн лавлагаа Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний лавлагаа Оршин суугаа хаягийн лавлагаа Регистрийн дугаар сольж, шинээр олгосон тухай лавлагаа Регистрийн дугаарын тухай лавлагаа Төрсний бүртгэлийн лавлагаа Хуулийн этгээд татан буугдсан эсэх лавлагаа Хуулийн этгээдийн бүртгэлгүй тухай лавлагаа Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн тухай лавлагаа Цахим бүртгэлд хамрагдсан эсэх лавлагаа Үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа Үндэсний энгийн гадаад паспорт анх удаа авсан тухай лавлагаа Үндэсний энгийн гадаад паспорт дахин авсан тухай лавлагаа Үндэсний энгийн гадаад паспорт дахин захиалах Үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлгүй тухай лавлагаа Сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн мэдээлэлтэй танилцах ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО Үүрэн холбооны үйлчилгээнд радио давтамж ашиглах тухай зөвшөөрөл авах Арилжааны радио /хэт богино долгион/ үйлчилгээнд радио давтамж ашиглах тухай зөвшөөрөл Арилжааны радио Арилжааны телевиз Бүртгэлийн гэрчилгээ Интернэтийн үйлчилгээнд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авах Интернэтийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл Мэдээлэл, холбооны сүлжээ байгуулах, эзэмших, ашиглах Олон суваг дамжуулах үйлчилгээнд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авах / бусад / Олон суваг дамжуулах үйлчилгээнд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авах / хиймэл дагуулаар дамжуулах / Олон нитийн радио, телевиз Олон суваг дамжуулах үйлчилгээ Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл Радио давтамж ашиглах эрхийн бичиг Радио давтамжийн тусгай зөвшөөрөл сунгалт – Арилжааны радио Радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээнд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авах Сансрын холбооны сүлжээ байгуулах, эзэмших, ашиглах Сансрын холбооны сүлжээ байгуулах, эзэмших, ашиглах үйлчилгээнд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авах Сансрын хөдөлгөөнт холбооны тусгай зөвшөөрөл Сансрын хөдөлгөөнт холбооны үйлчилгээнд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авах Суурин холбооны тусгай зөвшөөрөл Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ Харилцаа холбооны тоног төхөөрөмжийн тохирлын гэрчилгээ – баталгаажуулалт Шуудангийн сүлжээ байгуулах, эзэмших, ашиглах Шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл Үүрэн холбооны тусгай зөвшөөрөл сунгалт Төлбөртэй радио, телевиз ХОТЫН СТАНДАРТ, ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ Шар айраг импортлох тусгай зөвшөөрөл олгох, сунгах ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээ Японы ур чадварын дадлагажигчийн тодорхойлолт ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР Гадаадаас ажиллах хүч авах үйлчилгээний зөвшөөрөл олгох Ихэр хүүхдийн тэтгэмж Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай өрхийн тодорхойлолт / нийслэл / Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай өрхийн тодорхойлолт / орон нутаг / Хүүхдийн мөнгө олгож байгаа эсэх тодорхойлолт Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох тодорхойлолт Өрх толгойлсон эх, эцэгт олгох тодорхойлолт НИЙСЛЭЛИЙН НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ГАЗАР Одонгийн мөнгө ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР Галт зэвсэг эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа Жолоодох эрхийн оноо Жолоочийн лавлагаа, мэдээлэл Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт Жолооны үнэмлэх солих, нөхөн олгох Монгол Улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэх захиалах /1 жил/ Монгол Улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэх захиалах /2 жил/ Монгол Улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэх захиалах /3 жил/ Хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт Хулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАР Суллагдсан тухай тодорхойлолт Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт / иргэн / ДАРХАН, СЭЛЭНГИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ ҮЙЛЧИЛГЭЭ ХК Цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн онлайн систем УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК Цахилгаан эрчим хүчний төлбөрийн үлдэгдэл шалгах, төлбөр төлөх үйлчилгээ БАГАНУУР, ЗҮҮН ӨМНӨД БҮСИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ Хэрэглэгчийн онлайн төлбөр тооцооны систем ЭРДЭНЭТ, БУЛГАНЫ ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ Хэрэглэгчийн онлайн төлбөр тооцооны систем ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ Цахилгааны техникийн нөхцөл / 1MBA болон түүнээс дээш ачаалалтай эсвэл цахилгаан эрчим хүчний эх үүсвэр шинээр барьж, эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох / Эрчим хүчний барилга байгууламж эзэмших тусгай зөвшөөрөл Эрчим хүчний барилга байгууламжийн тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-ийн цахим лавлагаа ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР Эрүүл мэндийн даатгалын лавлагаа ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ Урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршилд барилга барих хүсэлт гаргах Тусгай хамгаалалттай газар нутагт барилга барих хүсэлт гаргах Гүйцэтгэлийн байрзүйн зургийг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэх Тэг тэнхлэгийн акт болон тоон мэдээллийг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэх
ДэлгэрэнгүйСөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 10:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:40 цагт газардах хуваарьтай байна.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Аялал жуулчлал болон агаарын тээврийн салбарыг харилцан уялдаатай хамтран хөгжүүлэх чиглэлийг тусгасан. Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам, тээвэр хөгжлийн яам, Аялал жуулчлалын хөгжлийн төв болон Иргэний нисэхийн үндэсний төв зэрэг байгууллагуудаас бүрдсэн мэргэжлийн зөвлөл өнөөдөр цахимаар хуралдлаа.
ДэлгэрэнгүйСүүлийн 24 цагт 10573 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1098 хүнээс Covid-19 илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 32437 болжээ. Шинээр батлагдсан тохиолдлуудаас дотоодод 1092 бүртгэгдэж, гадаадаас зургаан тохиолдол зөөвөрлөгджээ.
ДэлгэрэнгүйЦахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 54 үйлчилгээ орлоо. Хүнс, хөдөө аж ахуйн яамны 54 үйлчилгээг та www.e-mongolia.mn портал сайтаас авах боломжтой.
ДэлгэрэнгүйЗасгийн газрын ээлжит бус хуралдаан болж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 06.00 цаг хүртэл сунгах Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжлээ.
ДэлгэрэнгүйКоронавируст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх COVID-19 ERSDEL системийг гурав хоногт 300,000 хүн гар утсандаа суулгаж, тохируулжээ. Бусад улстай харьцуулахад богино хугацаанд илүү хурдтай нэвтэрч байна гэж Google болон Apple мэргэжилнүүд онцоллоо.
ДэлгэрэнгүйБайгаль дэлхийгээ хайрлах, байгалийн баялаг нөөцийг зүй зохистой тэнцвэртэй ашиглах, хөгжлийг олон тулгуурт хэмжээсээр хэмжин төлөвлөхийг чухалчилсан
ДэлгэрэнгүйМанай улс КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 2021 оны 2-5 дугаар сарын хооронд ковид-19 цар тахлын эсрэг вакцин түгээх эхний шатны хуваарийн дагуу Астразенека вакцины ээлжит 50,400 тунг өчигдөр хүлээн авчээ.
Дэлгэрэнгүй2020 оны байдлаар нийслэлийн нийт нутаг дэвсгэрийн 470,4 мянган га талбайгаас 176,81 га талбай хээрийн түймэрт өртжээ.
ДэлгэрэнгүйМанай улсад дотоодын халдвар хоногт мянгаас буухгүй 14 хонолоо. Тархалтыг хумихын тулд хатуу хөл хорио тогтоогоод байгаад ч эрсдэл буурсангүй. Харин ч улам нэмэгдэж хүүхдүүд бөөнөөрөө халдварт өртөж байна.
ДэлгэрэнгүйМонголын бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдэд дуулгах таатай мэдээ байна. Тун удахгүй Амазон хэмээх дэлхийн онлайн худалдааны хамгийн том платформ зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ Монголоос албан ёсоор, худалдаалах боломжтой болох гэж байна.
ДэлгэрэнгүйХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа одоо тогтоосон хөл хорионы үр дүн, цаашид хөл хориог сунгавал гарах үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.
Дэлгэрэнгүй