Сүүлийн 24 цагт 10573 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1098 хүнээс Covid-19 илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 32437 болжээ. Шинээр батлагдсан тохиолдлуудаас дотоодод 1092 бүртгэгдэж, гадаадаас зургаан тохиолдол зөөвөрлөгджээ. Улаанбаатар хотод 957 тохиолдол бүртгэгдсэн бол орон нутагт 135 тохиолдол бүртгэгджээ. Сүүлийн 24 цагт 405 хүн эдгэж эмнэлгээс гарчээ. Түүнчлэн өчигдөр найман хүн нас барж, нийт нас баралт 96 боллоо. Үүнээс 88 хүнийг уг өвчний хүндрэлээр нас барсан гэж ЭМЯ-наас мэдээлж байгаа бол найман хүнийг хавсарсан өвчний улмаас нас барсан гэж үзэж байгаа юм.
-Covid-19 халдварын улмаас нас барсан хүмүүсийн тухайд:
Гуравдугаар сарын 28-нд онош батлагдсан 78 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан
Дөрөвдүгээр сарын 1-нд онош нь батлагдсан 57 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан /хавсарсан суурь өвчтэй/
Дөрөвдүгээр сарын 3-нд онош нь батлагдсан 75 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан
Дөрөвдүгээр сарын 9-нд онош нь батлагдсан 51 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан /Covid-19 халдварын нэн хүнд хэлбэр/
Дөрөвдүгээр сарын 10-нд онош нь батлагдсан 58 настай эрэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан /Covid-19 халдварын нэн хүнд хэлбэр, хавсарсан өвчний хүндрэл/
Дөрөвдүгээр сарын 11-нд онош нь батлагдсан 53 настай эрэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан /Covid-19 халдварын нэн хүнд хэлбэр/
Дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдсан 62 настай эрэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан
Дөрөвдүгээр сарын 15-нд онош нь батлагдсан 75 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан /Covid-19 халдварын нэн хүнд хэлбэр/
ДАРХАН-УУЛД COVID-19 ХАЛДВАРЫН ХАМГИЙН ОЛОН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭВ
Орон нутагт сүүлийн 24 цагт бүртгэгдсэн 135 тохиолдлыг аймгаар нь задалбал,
Увс-дөрөв
Баян-Өлгий-нэг
Завхан-24
Ховд-тав
Булган-гурав
Архангай-11
Төв аймаг-23
Өвөрхангай-11
Говьсүмбэр-гурав
Дундговь-нэг
Дорнод-нэг
Сэлэнгэ-гурав
Дархан-Уул-40
Эрдэнэт-таван тохиолдол тус тус бүртгэгджээ.
БИЕИЙН БАЙДАЛ НЬ МАШ ХҮНД 80 ХҮН БАЙНА
Өнөөдрийн байдлаар 4427 хүн хэвтэн эмчлүүлж байна. Батлагдсан тохиолдлуудаас биеийн байдал нь хүндэвтэр 1447, хүнд 343, маш хүнд 80 хүн байна. Өчигдрийн байдлаар биеийн байдал нь хөнгөн өвчтөнүүд хүндрэх, гэрээр тусгаарлагдсан иргэдийн биеийн байдал хүндэрч эмнэлэгт хүргэгдсэн тохиолдлууд байгаа аж. Мөн Covid-19 халдварын онош нь батлагдсан 7947 хүн гэрийн хяналтад хөнгөн хэлбэр гэсэн оноштой тусгаарлагдаж байна. Мөн 2415 хүн дээр тандалт судалгааны багийнхан ажиллаж байна.