ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН ЭХ ДЭЛХИЙН ӨДӨР

A- A A+
ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН ЭХ ДЭЛХИЙН ӨДӨР

Байгаль дэлхийгээ хайрлах, байгалийн баялаг нөөцийг зүй зохистой тэнцвэртэй ашиглах, хөгжлийг олон тулгуурт хэмжээсээр хэмжин төлөвлөхийг чухалчилсан Эх дэлхийн өдрийг 1970 оноос хойш жил бүрийн 4 дүгээр сарын 22-ны өдөр болгон дэлхий нийтээрээ байгаль орчныг хайрлах, хамгаалах үйл хэрэгт олон нийтийг мэдээ, мэдээллээр хангах, анхаарлыг хандуулах болон оролцоог нэмэгдүүлэх зэрэг хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг гаргаж байжээ.

Бидний амьдралыг тэтгэгч экосистемүүд эрүүл, цэвэр байх нь эргээд хүмүүсийн эрүүл мэнд төдийгүй эдийн засаг, нийгмийн хөгжлийн хамгийн чухал үзүүлэлт болохыг дэлхий нийтээр тархаад буй Ковид19 цар тахал батлан харуулж байна.

Энэ удаагийн Эх дэлхийн өдрөөр дэлхий дахинаа/улс орнуудыг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх; газрын доройтол, цөлжилт болон агаар орчны бохирдлыг бууруулах; Ковид19 цар тахлын үед ногоон ажлын байрыг бий болгох, урамшуулах замаар тогтвортой эдийн засгийг бүрдүүлэхэд анхаарал хандуулахыг уриаллаа.

Эрүүл дэлхий, энх амьдралын төлөө хандлагаа өөрчлөн Ногоон ирээдүйг бүтээхийн төлөө иргэн хувь хүн, бүхий л төрлийн байгууллагуудын хамтын ажиллагаа нэн тэргүүний ач холбогдолтой учраас та бүхнийг байгаль орчинд анхаарлаа хандуулахыг хүсье.