“Скайхайпермаркет” ХХК буюу Имарт хайпермаркет нь өнөөдөр Монгол улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 40-р байранд эрэмбэлэгдлээ.
ДэлгэрэнгүйHerbalife Nutrition компанийн Эрүүл мэнд, шим тэжээлийн асуудал хариуцсан захирал Кент Брэдлийн “Цар тахлын үеийн хооллолтод үзүүлсэн нөлөө”-ллийн тухай ярьсныг хүргэж байна.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр захирамж гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль эрх зүйн бодлогын зөвлөхөөр А.Бямбажаргал, Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр Б.Даваадалай, Гадаад бодлогын зөвлөхөөр Э.Одбаяр, Шашны бодлогын зөвлөхөөр Д.Бум-Очир, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөхөөр Ч.Лодойравсал нарыг томиллоо.
ДэлгэрэнгүйСүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр 1811 хүнээс Covid-19 илэрч, нийт тохиолдол 111505 тохиолдол боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 983 нь Улаанбаатар хотод, 823 нь орон нутагт, 5 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг даргын шийдвэрээр иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул, Хэрлэн, Тэрэлж голд зургадугаар сарын 10-наас хөдөлгөөнт завьт эргүүл үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Энэ хугацаанд алба хаагчид завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байхдаа голд живж байсан найман иргэнийг аварч, голоос мөн тооны автомашиныг татаж гаргалаа
ДэлгэрэнгүйНийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хурлын эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн удаагийн шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн 12 үүрэг, даалгаврын биелэлт 87.5 хувьтай хэрэгжиж байгааг танилцуулсан юм.
ДэлгэрэнгүйОрхон аймаг руу шатахуун тээвэрлэж яваад замын хажуу руу унасан зургаан вагоныг босгож, эвдэрсэн төмөр замыг засварлан хөдөлгөөнийг хэвийн болгожээ.
ДэлгэрэнгүйМАН Бага хурлаараа МАН-ын дарга асан У.Хүрэлсүхийг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлж, Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргаараа сонгосон билээ. Мөн уг Бага хурлаар намын нарийн бичгийн дарга нараа сонгож баталсан байна. МАН-ын орон тооны нарийн бичгийн даргаар тус намын Намын байгуулалтын газрын дарга Н.Энхбаатар, Хэвлэл мэдээлэл, Цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Тулга нарыг томилсон бол орон тооны бус нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Сарангэрэл томилогджээ. Мөн УЗ-ийн гишүүдэд Х.Булгантуяа, Ц.Мөнхцэцэг, Т.Аубакир нар сонгогдсон байна. Түүнчлэн зарим гишүүдээ чөлөөлж, Бага хурлын шинэ гишүүдээ сонгосон байна. Тухайлбал, МУ-ын Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх, НАМЗХ-ны дэд Ерөнхийлөгч Т.Хаш-Эрдэнэ УУХҮ-ийн дэд сайд, НАМЗХ-ны дэд Ерөнхийлөгч О.Батнайрамдал Lhamour брэндийг үүсгэн байгуулагч Д.Хулан болон бусад гишүүдийг шинээр сонгож, МАХН-ын харьяалалтай гишүүдийг нэмжээ.
Дэлгэрэнгүй“E-Mongolia” иргэдэд төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, ойр хүргэх үүднээс 2021 оны зургаадугаар сарын 10-аас долоодугаар сарын 2-ны өдрийг хүртэл явуулын автобус ажиллуулж байна.
ДэлгэрэнгүйСэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн нутагт галт тэрэг унасан ослын улмаас үүсээд байгаа орчны бохирдлыг тогтоох, холбогдох арга хэмжээ авахаар ажлын хэсэг ажиллаж байна.
ДэлгэрэнгүйӨчигдөр/2021.06.25/ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ КОВИД19-ын хүндрэлийг давахад Эрүүл мэндийн салбарт оруулах нэмэлт санхүүжилт, хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж, ААН, айл өрхийн хэрэглээний зарим зардлыг төрөөс төлөх шийдвэрээ тус тус он дуустал үргэлжлүүлэх тухай Засгийн газрын саналаа ҮАБЗ-д танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар дэмжиж ажиллахаа илэрхийлжээ. Иймд Засгийн газраас ирэх 7 хоногт багтаан доор дурдсан иргэд, аж ахуйн нэгж, айл өрхөд үзүүлж буй зарим дэмжлэгийг үргэлжлүүлэх, эрүүл мэндийн салбарт зайлшгүй шаардлагатай нэмэлт санхүүжилтийн талаарх авч хэрэгжүүлэх арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөгөө гаргаж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Үүнд: - Эрүүл мэндийн салбарт 668 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт хийнэ. Оношилгоо, шинжилгээ, хүчилтөрөгчийн нөөцийг нэмэгдүүлэх, уушги орлуулагч аппаратны нөөц бүрдүүлж, эмнэлэгийн орыг нэмэгдүүлэх, орон нутагт коронавирусын халдварыг эмчлэх чадавхийг дэмжих, халдварын улаан бүсэд ажиллаж байгаа эмч нарын цалин, урамшууллыг нэмэхэд шаардагдах төсөв багтаж буй. Айл өрхүүд, аж ахуй нэгжүүдийн орлогыг дэмжих хүрээнд: - Хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар, - ААН, өрхийн цахилгаан дулаан, цэвэр, бохир ус, хог хаягдлын хураамжийг төрөөс төлөх шийдвэрээ 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар, - Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлөх арга хэмжээг 2022 оны гуравдугаар сар хүртэл сунгах зэрэг асуудлууд багтах юм.
ДэлгэрэнгүйХовд аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн сумдад ажиллаж байгаа бөгөөд PCR (Rotor Gene Q5 plex) системийг хүлээн авснаас хойш 1 сарын хугацаанд 9075 сорьцод Корона вирусийн шинжилгээ хийж, 79 эерэг тохиолдол илрүүлээд байна.
ДэлгэрэнгүйӨнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.
ДэлгэрэнгүйМонгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тангараг өргөх ёслол Баасан гарагт Төрийн ордны Их танхимд боллоо.
ДэлгэрэнгүйМонгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Үүний дараа тэрбээр хуулийн төслийн талаар мэдээлэл өгсөн юм.
Дэлгэрэнгүй
















