БНХАУ-ын тал цар тахлын халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаатай холбоотойгоор Замын-Үүд-Эрээн чиглэлийн орох, гарах авто тээврийн хөдөлгөөнд саатал үүсээд байна.
ДэлгэрэнгүйХөл хорио тавигдаж, дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд рашаан сувиллын газрыг олноор зорих болжээ. Тэгвэл энэ жил нийт хэчнээн сувилал хөнгөлөлттэй үнээр иргэдэд үйлчилж буй болон эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд ямар төрлийн тусламж үйлчилгээ авах боломжтой талаар Эрүүл мэндийн даатгалын газрын бодлого төлөвлөлтийн газрын тусламж үйлчилгээний багц зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баярболдоос тодрууллаа.
ДэлгэрэнгүйНийслэлийн 1-р дунд сургуулийн химийн багш И.Дорждэрэм ОХУ-ын Москва хотын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг Дэлхийн хотуудын олон улсын тав дахь удаагийн олимпиадад шавиа амжилттай бэлтгэж, тус сургуулийн 11Д ангийн сурагч Б.Пүрэвбадрал хүрэл медаль хүртсэн.
ДэлгэрэнгүйОрхон аймгийн Залуучуудын холбооныхон энэ сарын 6-нд бага чуулганаа хийсэн байна. Орхон аймаг бидний нэрлэж заншсанаар Эрдэнэт хот залуучуудын хот гэдгээрээ алдартай, нийт 104,5 мянга гаруй хүн амын 60 орчим хувь нь залуучууд байдаг.
ДэлгэрэнгүйНийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу зургадугаар сарын 7-нд иргэдээс нийт 310 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 11 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа хоёр минут байна.
ДэлгэрэнгүйСүүлийн 24 цагт 9631 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 1267 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 67710 болж нэмэгдлээ. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 962, орон нутагт 305 тохиолдол бүртгэгдсэн. Мөн хугацаанд таван хүн нас баржээ
ДэлгэрэнгүйЕрөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт маргааш орон даяар 07:00 цагт эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ.
ДэлгэрэнгүйЕрөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өнөөдрийн Засгийн газрын хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө.
Дэлгэрэнгүй2010 оноос үйл ажиллагааг нь зогсоож, улмаар 2016 онд татан буулгасан байсан “Биобэлдмэлийн үйлдвэр”-ийг сэргээж, Засгийн газар, Шадар сайдын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлснээр монголчууд дотооддоо цар тахлын эсрэг иммуноглобулин үйлдвэрлэх боломж нээгдлээ.
ДэлгэрэнгүйМонголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр зургаадугаар сарын 5-ны өдөр МҮОХ-ны тамгыг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатарт албан ёсоор хүлээлгэн өгчээ.
ДэлгэрэнгүйМаршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэл дугуйн 7.2 км зам тавьж байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус дугуйн замын хучилтыг хуулж байна гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Үүнтэй холбогдуулан тус замын ажлыг гүйцэтгэж буй "Алтай Рөүд" ХХК-ийн захирал Д.Ганзориг тайлбар өглөө.
ДэлгэрэнгүйТөрийн албан хаагчийн ёс зүй, сэтгэл зүй, харилцаа хандлага, ажлын төлөвлөлт, гүйцэтгэл, виртуал орчинд ажиллах арга, төрийн албаны инновац зэрэг багц сэдвүүдээр зохион байгуулсан цуврал вэбинарын үр дүнг төрийн бүх шатны байгууллагын 7000 орчим төрийн албан хаагч нэгэн зэрэг холбогдож хэлэлцэн дүгнэлээ. Оны эхнээс 7.4.10 буюу 7 хоногийн 4 дэх өдрийн 10 цагт төрийн албан хаагчдад зориулсан мэдээлэл, арга зүйн вэбинарыг тогтмол зохион байгуулж хэвшжээ. Цахим сургалтуудыг үндэсний болон олон улсын нэр хүнд бүхий эрдэмтэд, төрийн албаны экспертүүд хөтлөн явуулсан юм. Тухайлбал Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Р.Раш, Удирдлагын академийн Төрийн захиргааны тэнхимийн эрхлэгч доктор, профессорууд, Сингапур Улсын Ли Куан Юүгийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн профессор, доктор Рубин Ньг нар хичээл заасан байна. Сургалтад Улсын Их Хурлын харьяа байгууллагууд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Төрийн албаны зөвлөлийн Ажлын алба, яам, агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга зэрэг давхардсан тоогоор 19 мянган төрийн албан хаагч оролцжээ. Улс орон, дэлхий нийтийг хамарсан цар тахлын цаг үед хагас жилийн турш тогтсон цагт, төлөвлөсөн тодорхой сэдвүүдээр сургалтыг анх удаа тасралтгүй зохион байгуулснаараа онцлог байлаа. Сургалтын сэдвийг хэрэгцээнд тулгуурлан тодорхойлох үүднээс судалгаа явуулахад төрийн байгууллагад зан үйлийн менежментийг нэвтрүүлэх, цахим хэрэглээний ёс зүй, нууцлалын асуудал, цахим хэрэглээний нөлөө, ажлын байрны эрүүл мэнд болон сэтгэл зүй, харилцааны сургалтыг илүүд тооцжээ. Арга зүйн сургалтын давтамжийг хэвээр хадгалахын зэрэгцээ төрийн албаны хууль тогтоомжийг эрчимтэй хэрэгжүүлэх үүднээс тулгамдсан тодорхой сэдвүүдээр төрийн албан хаагчдыг идэвхжүүлэх, харилцаа хандлага, ажлын гүйцэтгэлийг нэмэгдүүлэх соён гэгээрүүлэх агуулгыг түлхүү байлгахаар төлөвлөн ажиллаж байгаа ажээ.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1.1-рт Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулж, бусад томоохон хот, суурин газрын агаарын бохирдлын асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэнэ гэж тусгасны хүрээнд Могойн голын нүүрсний уурхайд түшиглэн ойролцоох дөрвөн аймгийг хангах сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах судалгааны ажилтай газ
ДэлгэрэнгүйОХУ-ын Москва хотын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг Дэлхийн хотуудын олон улсын тав дахь удаагийн олимпиад цар тахлын улмаас өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сарын 19-22-ны хооронд цахимаар зохион байгуулагдсан.
ДэлгэрэнгүйТулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд төрийн дээд одон, медаль гардуулах зарлиг гаргасан.
Дэлгэрэнгүй
















