card
Маргааш дархлаажуулалт болон PCR шинжилгээний цэгүүд хэвийн ажиллана

Маргааш дархлаажуулалт болон PCR шинжилгээний цэгүүд хэвийн ажиллана

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд 24 цагийн турш мэдээлэл өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна

Дэлгэрэнгүй
Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотод санхүүгийн эрхийг нь нээж өгнө

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотод санхүүгийн эрхийг нь нээж өгнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар Чингэлтэй дүүрэгт ажиллалаа.

Дэлгэрэнгүй
Зургаан дэд төвийг 10 болгож нэмэгдүүлэх Хотын даргын санаачилгыг Ерөнхий сайд дэмжлээ

Зургаан дэд төвийг 10 болгож нэмэгдүүлэх Хотын даргын санаачилгыг Ерөнхий сайд дэмжлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар Чингэлтэй дүүргийн 10-р хороо Сэлбэ дэд төвд ажиллаж байна.

Дэлгэрэнгүй
Д.Сумъяабазар: Төсөл, хөтөлбөр хэрэгжсэнээр Улаанбаатар хотын түгжрэл 50 хүртэл хувиар буурна

Д.Сумъяабазар: Төсөл, хөтөлбөр хэрэгжсэнээр Улаанбаатар хотын түгжрэл 50 хүртэл хувиар буурна

Хан-Уул дүүрэгт жилд 10-20 мянган айл нэмэгддэг учраас сургууль, цэцэрлэгийн асуудал байнга тулгамддаг байна.

Дэлгэрэнгүй
Д.Сумъяабазар: Иргэдэд эрүүл, аюулгүй орчин бүрдүүлж өгөх ёстой

Д.Сумъяабазар: Иргэдэд эрүүл, аюулгүй орчин бүрдүүлж өгөх ёстой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар харьяа байгууллагуудын албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, санал солилцож байгаа билээ.

Дэлгэрэнгүй
Барилгын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэхийг үүрэг болголоо

Барилгын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэхийг үүрэг болголоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар дулаан сүлжээ” ТӨХК-иас цахимаар зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
“Ус цаг уурын өртөө”-г шинэчилнэ

“Ус цаг уурын өртөө”-г шинэчилнэ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан Хэнтий аймагт ажиллах хугацаандаа Биндэр сумын “Ус цаг уурын өртөө”-ний үйл ажиллагаатай танилцлаа.

Дэлгэрэнгүй
“Байгаль хамгаалахад иргэдийн оролцоог хангах нь

“Байгаль хамгаалахад иргэдийн оролцоог хангах нь" уулзалт боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан аймгуудын засаг дарга нартай байгуулсан 2021 оны хамтран ажиллах гэрээнд туссан “Байгаль хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийг дэмжих

Дэлгэрэнгүй
Л.Оюун-Эрдэнэ: Түгжрэлийг бууруулахад Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлнэ

Л.Оюун-Эрдэнэ: Түгжрэлийг бууруулахад Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар нийслэл хотод хэрэгжиж буй “Шинэ дэд төв”-үүд болон түгжрэлийг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын явцтай танилцлаа.

Дэлгэрэнгүй
Бүтээн байгуулалтын ажилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг тусгаж ажиллахыг уриаллаа

Бүтээн байгуулалтын ажилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг тусгаж ажиллахыг уриаллаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл цахимаар хуралдлаа. Хурлыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн ахалж, холбогдох байгууллагуудад үүрэг өгсөн

Дэлгэрэнгүй
Д.Сумъяабазар: Дулааны шугам, сүлжээн дээр газар олгодог асуудлыг цэгцэлнэ

Д.Сумъяабазар: Дулааны шугам, сүлжээн дээр газар олгодог асуудлыг цэгцэлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн хамт олонтой уулзаж, санал солилцлоо.

Дэлгэрэнгүй
ШАДАР САЙД ОТРООР ЯВАА МАЛЧИДТАЙ УУЛЗАВ

ШАДАР САЙД ОТРООР ЯВАА МАЛЧИДТАЙ УУЛЗАВ

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан отроор яваа Дундговь аймгийн зарим малчинтай уулзав.

Дэлгэрэнгүй
Цаг агаар: Энэ долоо хоногт зарим нутгаар цас орж, шуурна

Цаг агаар: Энэ долоо хоногт зарим нутгаар цас орж, шуурна

Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ҮЕД ЦАР ТАХЛЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТҮР ЖУРАМ МАРГААШААС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ҮЕД ЦАР ТАХЛЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТҮР ЖУРАМ МАРГААШААС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ

Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой түр журмыг хавсралтаар баталсан.

Дэлгэрэнгүй
Нэхмэлийн шар байрнуудын дундах тохижилтын ажлыг эхлүүллээ

Нэхмэлийн шар байрнуудын дундах тохижилтын ажлыг эхлүүллээ

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй Нэхмэлийн шар байруудыг буулган, төслийн хүрээнд шинээр барьсан. Тэгвэл энэ орон сууцны барилгуудын дунд барилга барих гэж байсан “Марта Грийн” ХХК-ийн газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар цуцалсан билээ. Учир нь тус газарт барилга барихыг эсэргүүцэж оршин суугчид нь Хотын даргад хандсан юм. Уг асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд тус газарт очиж “Барилга бариулахгүй” гэх байр суурийг илэрхийлсэн. Ингэхдээ доороо гарааштай, дээрээ ногоон байгууламж барих уу, эсвэл хүүхдийн тоглоомын талбай барих уу гэдгийг иргэдийн саналыг үндэслэн шийдэх хэрэгтэй гэсэн юм. Үүний дараа дээрх газрын захирамжийг хүчингүй болгосон билээ. Тэгвэл өнөөдрөөс уг газарт тохижилтын ажлыг хийхээр газар, шорооны ажлыг эхлүүллээ. Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн, Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга нар өнөөдөр тус газарт очиж, иргэдийн төлөөлөл болон тохижилтын ажлыг гүйцэтгэх компанийн удирдлагуудтай уулзсан юм. Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн энэ үеэр “Иргэдийн саналыг үндэслэн чанар, стандартын шаардлага хангасан тохижилтын ажлыг хийж гүйцэтгээрэй. Хамгийн гол нь харилцан ойлголцож, хамтарч ажиллах ёстой шүү” гэлээ. Харин Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар өнөөдөр биелж байна. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үүднээс иргэд, оршин суугчдын саналыг үндэслэн Тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгаврыг боловсруулж, баталсан. Даалгаврын дагуу ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Асиан сити” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон” гэлээ. Харин “Асиан сити” ХХК-ийн удирдлагууд “Газар, шорооны ажилд хугацаа шаардлагатай байгаа. Гэхдээ аль болох хурдан хугацаанд тохижилтын ажил хийж гүйцэтгэнэ. Нийслэлийн удирдлагууд иргэдийн хүсэлтийг шийдвэрлэж өгсөн. Одоо бид иргэдийнхээ хүсэлтээр тохижилтын ажлыг хийж гүйцэтгэнэ. Өнөөдрөөс газар, шорооны ажлаа эхлүүлж байна” гэв. Мөн иргэдийн төлөөлөл газрын асуудлыг шийдэж өгсөн Хотын дарга болон нийслэлийн удирдлагуудад талархсанаа илэрхийлсэн юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй