Цаг агаар: Энэ долоо хоногт зарим нутгаар цас орж, шуурна

A- A A+
Цаг агаар: Энэ долоо хоногт зарим нутгаар цас орж, шуурна

Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. Мөн тавдугаар сарын 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, тавдугаар сарын 26-нд нутгийн зарим газраар, тавдугаар сарын 27-нд төв болон говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, тавдугаар сарын 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороогоор шуурна.

Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна. Тавдугаар сарын 27, 28-нд нутгийн баруун өмнөд хэсгээр хална.