Шинэ жилийн баярыг угтан зохион байгуулж буй хяналт шалгалтын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.
ДэлгэрэнгүйНийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Эмээлт” дэх хяналтын цэгээр иргэн “Б” 270 ширхэг нойтон тарвага Улаанбаатар хот руу нэвтрүүлэхээр авто машинаар тээвэрлэж явсаныг илрүүллээ.
ДэлгэрэнгүйУИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр -ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулсан юм.
ДэлгэрэнгүйЯпоны цагдаа нар загасчны завин дотор хууль бусаар зөөвөрлөж явсан 600 кг хар тамхи илрүүлжээ. Хууль бус бараа ачиж явсан загасчны завийг Японы баруун өмнөд хэсгийн Кумамото мужийн боомтоос илрүүлсэн байна.
ДэлгэрэнгүйНМХГ-аас өнөөдөр мэдээлэл хийж шинэ жилийн баяр ойртож буйтай холбогдуулан хийсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, зөрчлийн талаар мэдээлэл хийлээ.
ДэлгэрэнгүйLIVE: Шинэ жилийн баяр болохтой холбогдуулан НМХГ-аас мэдээлэл хийж байна
ДэлгэрэнгүйЗам, тээврийн хөгжлийн яамны байранд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүн амины хэрэг гарч, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан.
ДэлгэрэнгүйЗам, тээврийн хөгжлийн яамны байранд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүн амины хэрэг гарч, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан.
ДэлгэрэнгүйЖил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийг дэлхий нийтээр Олон улсын Хүний эрхийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
ДэлгэрэнгүйСайжруулсан шахмал түлшний түгээлт, борлуулалт, нөөцлөлт, үйлдвэрлэлийн үйл явцын талаар өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар, Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа, инженер Ж.Батбилэг нар мэдээлэл хийлээ.
ДэлгэрэнгүйБНХАУ-д үргэлжилж буй “World masters” тэмцээнээс Г.Наранцэцэг мөнгө, Ё.Басхүү хүрэл медаль
ДэлгэрэнгүйУИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн, хамт баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг-ийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг хэлэлцэв.Ерөнхийлөгчийн хориг, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт, Б.Пүрэвдорж, Н.Учрал нар асуулт асууж тодрууллаа. Өмгөөллийн тухай хуулиар “Өмгөөлөгчдийн холбоо”-г байгуулж буй ч хоригт дурдагдаж буй шиг Хуульчдын холбоог татан буулгах асуудал дээрх хуульд огт тусгагдаагүй гэдгийг Ц.Мөнх-оргил гишүүн хэллээ. Эдгээр холбооны үйл ажиллагаа, гишүүнчлэлийн татвар зэргийг давхардуулахгүй байх зохицуулалт хийнэ гэдгийг хэллээ. Нэг чиглэлийн гэж тодотгоод байгаа хэдий ч хийж буй ажил, чиглэл нь өөр, нөгөөтэйгүүр Хуульчдын холбооны зарим шийдвэр Үндсэн хуулийн зохицуулалттай, Ерөнхийлөгчийн зарлигаас давсан зохицуулалттай байх нөхцөл үүссэн талаар тэрбээр дэлгэрэнгүй тайлбарласан.Өмгөөллийн тухай хуулийн гол зорилго бол иргэдийн хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх эрхийг хангах бөгөөд үүний тулд эрх зүйн зохицуулалт шаардлагатай байсан. Өмгөөллийн тухай хууль болохоос өмгөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль биш гэдгийг анхаарах нь зүйтэй. Өмгөөлөгчдийг хариуцлагажуулах, иргэд эрх, хүний үндсэн эрхийг хамгаалахад шаардлагатай механизм нь “Өмгөөлөгчдийн холбоо”-г бие даан байгуулах нь зүйтэй хэмээн үзсэн болохыг Ц.Мөнх-оргил гишүүн хэлж байв. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хоригийг хүлээн авах боломжгүй гэдэг байр суурийг тодорхой хэлж, НҮБ-аас 1990 онд батлагдсан “Өмгөөлөгчийн үүргийн талаарх зарчим”, Олон Улсын барын холбооны дүрэмд ч эдгээр зохицуулалт бий гэдгийг тайлбарласан юм.Ийнхүү гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн, хамт баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг-ийг хүлээн авах боломжгүй хэмээн гишүүдийн олонх үзлээ. Иймд энэ талаарх УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.1 хувь нь дэмжсэн тул УИХ-ын тогтоол батлагдав.
ДэлгэрэнгүйУИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 11 гишүүн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны “Стратегийн төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэв. Төслийн үзэл баримтлалын талаарх Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулсан.
ДэлгэрэнгүйАзи, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг баталлаа
ДэлгэрэнгүйУИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан.
Дэлгэрэнгүй
















