ЯПОНД 600 КГ ХАР ТАМХИ АЧИЖ ЯВСАН ЗАВЬ ИЛРҮҮЛЖЭЭ

A- A A+
ЯПОНД 600 КГ ХАР ТАМХИ АЧИЖ ЯВСАН ЗАВЬ ИЛРҮҮЛЖЭЭ

Японы цагдаа нар загасчны завин дотор хууль бусаар зөөвөрлөж явсан 600 кг хар тамхи илрүүлжээ. Хууль бус бараа ачиж явсан загасчны завийг Японы баруун өмнөд хэсгийн Кумамото мужийн боомтоос илрүүлсэн байна. 

Орон нутгийн цагдаагийн албаны мэдээлж байгаагаар хууль бус барааны зах зээлийн үнэлгээ нь 36 тэрбум иен буюу ойролцоогоор 330 мянган доллар гэнэ. Японы цагдаагийн алба, эргийн хамгаалалтын албаныхантай хамтран Оники боомтод тусгай ажиллагаа явуулж, хууль бус бараа ачиж явсан загасчны завийг илрүүлжээ. Энэ хэргийн дагуу цагдаа нар Япон болон Тайванийн 11 иргэнийг саатуулаад байна. Тэдний 3 нь завин дээрээс саатуулагдаж, хэрэгт холбогдолтой бусад хүмүүсийг хууль бус барааг зарж борлуулахыг завдах үеэр нь баривчилжээ.