Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фөнхөгийн урилгаар тус улсад ажлын айлчлал хийж, албан ёсны хоёр талын уулзалт хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний дараагаар хоёр орны сайд нар Монгол Улсад цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээнд тусламж үзүүлэх проткол, хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
ДэлгэрэнгүйМонгол улсад вакцин, биобэлдмэл үйлдвэрлэж, хүн ам, эрүүл мэндийн салбарын хэрэгцээг дотоодын эмийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор анх 1932 байгуулагдаж байсан Биобэлдмэлийн үйлдвэр 80 гаруй жил амжилттайгаар өргөжин хөгжиж ирсэн ч сүүлийн хэдэн жил үйл ажиллагаа нь тасалдаад байв. Үйлдвэрийн үйл ажиллагааг дахин сэргээхийн тулд тоног төхөөрөмжийг шинэчлэх, үйлдвэрлэлийн урсгалыг эмийн үйлдвэрийн шаардлагад нийцүүлэн засварлах, хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэх зэрэг хүчин чармайлтын үр дүнд тус үйлдвэрийн үйл ажиллагааг эргэж сэргээх боломж өнөөдөр бүрдээд байна.
ДэлгэрэнгүйУлсын төсөвт тусгагдсан бүтээн байгуулалтуудын нэг болох Зүүнхангай сумын нутгийн удирдлагын ордон ашиглалтад орж үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.
ДэлгэрэнгүйУИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам, Азийн хөгжлийн банк хамтран өнөөдөр (2019.10.22) “Дээд боловсролын үр өгөөжийг дээшлүүлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. Монгол Улсын Их Хурлын даргын Нийгмийн бодлогын зөвлөх, профессор Д.Бадарч хэлэлцүүлгийг нээж, үг хэллээ. Тэрбээр “Нийгмийн амьдралын хэв маяг, шинж чанар аажмаар бидэнд анзаарагдахгүйгээр эрс өөрчлөгдөж байна. Энэ нь улс орон, нийгмийн хувьд асар том өөрчлөлтийг авчирч байна. Үүнийг системийн онолоор бол “еmergent” шинж чанар гэж тодорхойлдог. Аливаа системийн элемент тус бүрд байдаггүй онцгой шинж чанар бүхэл бүтэн системд байдаг. Энэ шинж чанар бол элементүүдийн механик нэгдлийн үр дүнд бий болдоггүй, харин ухаалаг нэгдэл урд өмнө бодож төсөөлөөгүй сайн үр дүнд хүргэдэг байна. Иймд дээд боловсролын үр өгөөжийг нэмэгдүүлэх арга зам бол бид нэгдэж ажиллах явдал” гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн тэрбээр эрдэмтдийн санал, санаачилгыг дэмжин дээд боловсролын үр өгөөжийг дээшлүүлэх, дэлхийн түвшинд хүргэх эрх зүйн орчныг бүрдүүлэх тал дээр бүх талын дэмжлэг үзүүлэх болно гэдгийг онцлов. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол үг хэлэв. Тэрбээр “Манай орны хувьд дээд боловсролын салбараас дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж, төрийн болон хувийн байгууллагуудад нийлүүлэхээс өөр дорвитой хувь нэмэр харагдахгүй байна. Дээд боловсролын салбарын нэр хүнд унаж, төгсөгчдийн чанар чансаа зах зээлд хөрвөх чадваргүй байна гэсэн шүүмжлэл ч их байгаад бид дүгнэлт хийх ёстой” гэв. Энэ шатны сургалтын үр дүнг дэлхийн хэмжээний шалгуур үзүүлэлтээр үнэлж дүгнэх, хэрэглэж байгаа хяналтын арга механизмыг ашиглах зайлшгүй шаардлагатайг онцоллоо. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Судалгааны Их сургууль байгуулах үзэл баримтлал”, УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх, профессор Д.Бадарч “Судалгааны их сургууль байгуулах үндэслэл шийдлүүд” сэдвээр тус тус илтгэл тавив. Салбарын сайд илтгэлдээ, “Их дээд сургуулийн судалгаа шинжилгээний ажлын үр дүн нь улс орны хөгжилд дорвитой нөлөөлөл үзүүлж чадахуйц төвшинд хүрээгүйг тэмдэглээд, сургалтын үйл ажиллагаа зонхилсон хэвээр байгаа тул судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхэлснийг онцлов. Авьяасыг хөгжүүлэх, дэмжих, их сургууль улс орны инновацийн төв болох, дээд боловсролын судалгаа шинжилгээг эрчимжүүлэх болон дээд боловсролын хүний нөөцийн бодлоготой болох зэрэг шаардлагын үүднээс Судалгааны их сургууль байгуулах нь зүйтэй гэж УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх, профессор Д.Бадарч “Судалгааны их сургууль байгуулах үндэслэл шийдлүүд” илтгэлдээ танилцууллаа. Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Г.Мөнхцэцэг, Б.Ундармаа, А.Ундраа нар Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон хувийн сургуулиудын эрдэмтэн, багш нарын төлөөлөлтэй санал солилцож, илэн далангүй ярилцав. Хэлэлцүүлэгт оролцогчид их, дээд сургуулиуд мөнгө олдог хэрэгсэл болж байгаад харамсаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ үүнийг шинэчлэх цаг нь болсон тул сургуулийг чадваржуулах, нэгтгэх, шинээр байгуулах шаардлагатай зэргээр санал, байр сууриа илэрхийллээ. Түүнчлэн төрийн өмчийн найман их дээд сургуулийг нэгтгэн “Судалгааны их сургууль” байгуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ. Дээд боловсролын тогтолцоонд шинэчлэл хийхээр хэлэлцүүлэг зохион байгууллаа
ДэлгэрэнгүйУлсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн (2019.10.22) хуралдаан 14 цаг 26 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэв.
ДэлгэрэнгүйУлсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн (2019.10.22) хуралдаан 14 цаг 26 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэв.
ДэлгэрэнгүйЗОРИЛГО: Мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх ШАЛГАРУУЛАХ НОМИНАЦИ: “Шилдэг сэтгүүлч”, "Шилдэг редактор”, “Орон нутгийн шилдгүүд”, "Шилдэг бүтээл”, "Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн номинаци тус бүрээр шилдгийг шалгаруулна. ШАГНАЛЫН САН: 100.000.000 /нэг зуун сая/ төгрөг
ДэлгэрэнгүйНийгэм, эдийн засаг хөгжихийн хэрээр дээд боловсролын эрэлт хэрэгцээ нэмэгддэг. Хурдацтай өөрчлөгдөж байгаа өнөөгийн нийгэмд манай орон дээд боловсролын салбараа дэлхийн нийтлэг жишигт хүргэх шаардлага тулгарч байна. Иймд Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, Боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, төр болон хувийн хэвшлийн их дээд сургуулиудын төлөөлөл оролцсон “Дээд боловсролын үр өгөөжийг дээшлүүлэх арга зам” сэдэвт томхон хэмжээний хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд зохиогдлоо. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.18-д заасан “…судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх” заалтыг үндэслэн Монгол Улсын хөгжлийн “Алсын хараа-2045” стратегийг төлөвлөн хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын санаачилгаар ажлын хэсэг байгуулан судалгаа хийж, үзэл баримтлал боловсруулснаа хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа. Хэлэлцүүлгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны дарга Д.Оюунхорол удирдаж, Байнгын хорооны гишүүд, эрдэмтэн, судлаачид оролцож Монгол Улсад “Судалгааны их сургууль байгуулах үзэл баримтлал”, “Судалгааны их сургууль байгуулах үндэслэл, шийдлүүд” гэсэн танилцуулга, илтгэл сонсож, төрөөс нэн даруй авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээний талаар саналаа солилцлоо. Манай их сургуулиудын хувьд өнөөдрийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаандаа шинэчлэл хийхгүйгээр ажиллавал дэлхийн түвшинд ойрын жилүүдэд хүрэх магадлал бага байна гэдгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг онцоллоо. Тухайлбал, судалгаагаар манай улсын их сургуулиуд: нэгд, авьяасын төвлөрөл бий болгож чадаагүй, хоёрт, удирдлагын оновчтой бүтэц, манлайлал дутмаг, гуравт, дэлхийн түвшинд хүрсэн сургалтын хөтөлбөрүүд тэр тусмаа гадаад хэл дээр явагддаг хөтөлбөрүүд хангалтгүй, дөрөвт, судалгаа, шинжилгээ, инновацийг дэмждэг дэд бүтэц бүрэн бүрэлдэн тогтоогүй, тавд, их, дээд сургуулийн багш нарын 20%-30% нь эрдмийн зэрэг, цолтой байгаа нь судалгааны их сургуульд тавигдах шаардлагаас нэлээд доогуур байна гэжээ. Гэхдээ эрдмийн зэрэг, цолтой багш нарын 30% нь гадаадын их, дээд сургуульд эрдмийн зэрэг хамгаалсан багш нар байгааг харахад төрөөс дэмжлэг үзүүлбэл судалгааны ажлыг шинэ түвшинд гаргах нөхцөл, боломж бүрэн байгааг харуулж байна. ДЭЭД БОЛОВСРОЛЫН ҮР ӨГӨӨЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ АРГА ЗАМ сэдэвт өнөөдрийн хэлэлцүүлгээс “Улс эх орныхоо хөгжлийг мэдлэгээр түүчээлэх дэлхийн түвшний судалгааны их сургууль байгуулах” нөхцөл бүрдсэн, энэ алхмыг нэн даруй эхлүүлэх, эрс шийдмэг шийдвэр гаргах хэрэгтэйг оролцогчид дурдаж байлаа.
ДэлгэрэнгүйМонголын Залуучуудын Холбоо 2017-2044 оныг бүтээн байгуулалтын он болгон зарлаж “Залуусаа бүтээе” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байна
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газарт БНХАУ-ын Засгийн газраас олгосон 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээс санхүүжүүлсэн “Улаанбаатар
ДэлгэрэнгүйМонгол Улсад үндэсний банк, санхүүгийн тогтолцоо үүсэж, хөгжсөний 95 жилийн ой тохиолдож байгаатай холбогдуулан Монголбанк “Хөрөнгө оруулалтын орчин: Тогтвортой байдал” сэдэвт олон улсын бага хурлыг Олон улсын санхүүгийн корпораци болон Үндэсний хөгжлийн газартай хамтран зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйГавьяат тамирчин С.Цэрэнчимэд мөнгөн медаль хүртлээ
ДэлгэрэнгүйДохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Өмнөговь аймгийн нутгаар их цас орно. Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч ихэнх нутгаар хүйтэрч зам, даваа, гүвээ хаагдаж хальтиргаа гулгаа үүсч болзошгүй нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Нарухитог эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах ёслолд оролцлоо.
ДэлгэрэнгүйГадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг ОХУ-ны Москва хотноо 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ОХУ-ны Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргуловтой уулзав.
Дэлгэрэнгүй
















