Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд 57 кг-ийн жинд мөнгөн медаль хүртлээ. 2014 оны дэлхийн аварга болж байсан тэрбээр өчигдөр эхэлсэн Дэлхийн цэргийн спортын VII наадмын эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээнээс ийнхүү мөнгөн медаль хүртэж буй юм.
БНХАУ-ын Үханьд хотод эхэлсэн тус тэмцээнд 100 гаруй орны эмэгтэй тамирчид өрсөлдөж байгаа билээ.