card
“Сүүн зам” япон, монгол бүжгийн наадам ирэх даваа гарагт болно

“Сүүн зам” япон, монгол бүжгийн наадам ирэх даваа гарагт болно

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Cүүн зам” япон, монгол бүжгийн наадмыг наймдугаар сарын 22-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

Дэлгэрэнгүй
JCI” байгууллагын ерөнхийлөгч Архенис Ангулог хүлээн авч уулзлаа

JCI” байгууллагын ерөнхийлөгч Архенис Ангулог хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “JCI” байгууллагын 2022 оны ерөнхийлөгч Архенис Ангулог хүлээн авч уулзлаа.

Дэлгэрэнгүй
Зүүн Азийн Залуучуудын наадмыг зохион байгуулах спорт цогцолборын бүтээн байгуулалт 70 хувьтай үргэлжилж байна

Зүүн Азийн Залуучуудын наадмыг зохион байгуулах спорт цогцолборын бүтээн байгуулалт 70 хувьтай үргэлжилж байна

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг Зохион байгуулах хорооны дэргэдэх Нийслэл дэд хорооны Ажлын хэсгийн хурал өнөөдөр боллоо.

Дэлгэрэнгүй
17 байршилд хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа гарлаа

17 байршилд хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа гарлаа

Намрын улирал дөхөж, хичээлийн шинэ жил ойртож байна. Үүнтэй холбогдуулан "Алтан намар-2022" төмс, хүнсний ногооны худалдаа болон хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааны зохион байгуулалтын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар /НХХААГ/-аас мэдээлэл өглөө. НОГООЧДООС ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨР, НЭМЭЛТ ХУРААМЖ АВАХГҮЙ Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын төмс, хүнсний ногоогоор хангах, дархлааг дэмжих, нөөцлөх, нөөшлөх, даршлах боломжийг бий болгох, хангамж нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Алтан намар-2022” үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг. Хөдөө орон нутгийн газар тариалан эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг дундын зуучлалгүйгээр, зах зээлийн ханшаас хямд үнээр хэрэглэгчдэд хүргэхэд анхаарч байгааг УБЗАА-наас онцолсон юм. УБЗАА-ны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал: -Нийслэлийн зүгээс нийт 31 байршилд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн долоон дүүргийн 17 байршилд 186 цэгт хүнсний ногооны худалдаа гараад байна. Хөдөө орон нутгаас ирж буй газар тариалан эрхлэгчдийн тооноос хамааран батлагдсан байршлуудыг нэмэгдүүлэх боломжтой. Мөн үзэсгэлэн худалдаанд оролцох ногоочдоос түрээсийн төлбөр, нэмэлт хураамж авахгүй. ХҮНСНИЙ НОГООНЫ ТОНН ТУТАМД 100 МЯНГАН ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОНО НХХААГ-ын Газар тариалан, мал аж ахуйн хэлтсийн дарга Х.Сүхбаатар: -“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн өрнөж байгаа. Үүнтэй холбоотойгоор ХХААХҮ болон Сангийн сайд нарын хамтарсан тушаалаар хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, тариаланчдаа дэмжих зорилгоор зах зээлд худалдан борлуулсан, стандартын шаардлага хангасан 10 нэр төрлийн хүнсний ногооны тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг энэ жилээс эхлэн олгохоор болсон. Энэ хүрээнд ХХААХҮЯ, НХХААГ, дүүргүүдийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсүүд хамтран 23 хоногийн сургалтыг зохион байгуулж, тариалан эрхлэгч иргэдэд мэдээлэл өгсөн. Мөнгөн урамшуулалд хамрагдах иргэн, аж ахуй нэгж нь https://plant.mofa.gov.mn/ цахим сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай. Бүртгүүлэхдээ газар тариалан эрхэлж буй газрын хэмжээ, тариалангийн төрөл, халдваргүйтгэл хийж, пестицид ашигласан эсэх мэдээллээ илгээх шаардлагатай. Мөн хөрс, усны лабораторийн шинжилгээнд орж, баталгаажсан бүтээгдэхүүнд урамшуулал олгох журмын зохицуулалттай байгаа. Дээрх зохицуулалтыг хийснээр өргөтгөсөн худалдаанд борлуулж буй хүнсний ногоо нь дундын зуучлалгүй буюу олны хэлдгээр ченжийн гар дамжихгүйгээр шууд тариаланчаас иргэдийн гарт хүрэх боломжтой юм. Мөн өнгөрсөн хавар Засгийн газрын тогтоолоор тариалан эрхлэлтийг дэмжиж тариаланчдад 80 хувийн хөнгөлөлттэй үнээр хүнсний ногооны үр олгосон. Харин долоодугаар сарын 27-ны Засгийн газрын тогтоолоор ургац хураалт, уринш боловсруулахад шаардлагатай дизель түлшний үнийг тогтвортой байлгаж, шаардлагатай шатахууны үнийн зөрүүг олгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд есөн дүүргийн 71 аж ахуй нэгж, 261 иргэний материалыг холбогдох яамны харьяа хэлтэс, нэгж рүү илгээсэн байгаа. Өнөөдрийн байдлаар УБЗАА-наас тогтоосон дээрх 17 байршлын 15 байршилд 176 тариалан эрхлэгч хүнсний ногоо борлуулж байна. Ургац хураалт дөнгөж эхэлж байгаа тул цаашид байршлуудын тоог нэмэх боломжтойг албаныхан хэлж байлаа. Ногоочдоос ямар нэг түрээсийн төлбөр, хураамж авахгүй бөгөөд худалдаа эрхлэлтээс гарсан хог хаягдалтай холбоотой цэвэрлэгээ, үйлчилгээг нийслэлийн зүгээс үзүүлэх юм. Тиймээс тариалан эрхлэгч, худалдаачдыг орчин тойрноо цэвэрхэн байлгаж, цэвэр орчинд худалдаа эрхлэхийг хүслээ. 22 БАЙРШИЛД ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА Мөн үеэр хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өгөв. Тодруулбал, хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн есөн дүүргийн 22 байршилд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаа юм. Иргэд, худалдаа эрхлэгчид асар, майхнаа бэлдэн оролцвол нэмэлт төлбөр, хураамж авахгүй. Дээрх үзэсгэлэн худалдаанд оролцохыг хүссэн иргэд, худалдаа эрхлэгчид хүсэлтээ дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст гаргах боломжтой юм. НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР ШИНЭ МЭДЭЭ 2022-11-29 13:30 Хүний нөөцийн ажилтнуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ 2022-11-28 19:54 Нийслэлийн 2023 оны төсвийн төслийн эхний хэлэлцүүлэг боллоо 2022-11-28 15:01 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян өрнөж байна 2022-11-28 09:56 Зам, талбайд 173.5 тонн бодис, 190 тонн давс цацаад байна 2022-11-26 10:39 Бүгд найрамдах улсаа тунхаглан зарласан түүхэн ойн баярын мэнд хүргэе 2022-11-25 18:42 Даваа гарагт бүх шатны сургууль, цэцэрлэг цахимаар хичээллэнэ 2022-11-25 16:29 Сэрэмжлүүлэг: Ихэнх нутгаар цас орж, 40 хэм хүрч хүйтэрнэ 2022-11-25 10:54 Баярмаа Александр: Иргэдийн автомашинаа унаж гарах шалтгаанд тулгуурласан арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй 2022-11-24 19:07 ОХУ-ын “Возрождение” компани Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв 2022-11-24 18:50 Лос-Анжелес хотын түгжрэлийг бууруулж буй туршлагыг АНУ-д ажилладаг монгол мэргэжилтэн танилцууллаа 2022-11-24 09:25 “Монгол бахархлын өдөр”-ийн мэнд хүргэе 2022-11-23 12:02 Хотын үйлчилгээний стандартын талаар зөвлөлдөж, санал солилцлоо 2022-11-22 20:24 Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг НИТХ-д өргөн барилаа 2022-11-22 20:18 Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт 91 хувьтай байна 2022-11-22 12:36 Улаанбаатарын иргэдийг эрүүл, чанартай хүнсээр хангахын тулд хүнс үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжинэ 2022-11-21 19:03 Залуучууд нийгмийн тулгамдаж байгаа асуудлуудад саналаа нэгтгэн, Нийслэлийн төсөвт тусгаж өгөхийг хүслээ 2022-11-21 17:09 Эрүүл мэндийн салбарт шинэчлэл дагуулсан шинэ технологиуд 2022-11-21 15:28 Барилгын орчны аюулгүй байдал, стандартын талаар зөвлөлдлөө 2022-11-19 16:23 Цас цэвэрлэгээнд зам талбайн 579 үйлчлэгч 94 техник хэрэгсэлтэй ажиллаж байна 2022-11-18 17:12 Зам, талбайн цасыг цэвэрлэж, халтиргаа гулгаанаас сэргийлэх арга хэмжээ авч байна

Дэлгэрэнгүй
Олимпын гүүрний явган хүний гарцыг угсарч эхлээд байна

Олимпын гүүрний явган хүний гарцыг угсарч эхлээд байна

Замын цагдаагийн газрын ойролцоох Олимпын гүүрний явган хүний гарц барих ажил хил гааль хаалттайн улмаас хойшлогдоод байсан.

Дэлгэрэнгүй
Нийслэлээс иргэдэд үзүүлж буй бүх төрлийн үйлчилгээг цахимжуулах ажил үргэлжилж байна

Нийслэлээс иргэдэд үзүүлж буй бүх төрлийн үйлчилгээг цахимжуулах ажил үргэлжилж байна

Нийслэлийн төрийн үйлчилгээнд мэдээллийн технологийн шийдлүүдийг ашиглан, иргэдэд ойр, таатай ухаалаг хотыг бий болгох зорилтын хүрээнд үндэсний мэдээллийн технологийн компаниудтай хамтран “Нэг тархи-нэгдсэн систем” төслийг эхлүүлсэн.

Дэлгэрэнгүй
Улаанбаатараас хөдөөд шилжиж буй боловсон хүчний дэмжлэгийг 2023 оны төсөвт тусгажээ

Улаанбаатараас хөдөөд шилжиж буй боловсон хүчний дэмжлэгийг 2023 оны төсөвт тусгажээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн удирдлагууд болоод холбогдох албаны хүмүүсийн хамт өчигдөр нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж буй гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах төслийн хэрэгжилттэй танилцаж,

Дэлгэрэнгүй
Үндэсний хэмжээний, туршлагатай компаниуд оролцсоноор гэр хорооллыг дахин төлөвлөх ажил эрчимжиж байна

Үндэсний хэмжээний, туршлагатай компаниуд оролцсоноор гэр хорооллыг дахин төлөвлөх ажил эрчимжиж байна

Өдгөө Улаанбаатар хотод 205 мянган өрх айл гэр хороололд амьдарч байна. Өнгөрсөн онд явуулсан түүвэр судалгаагаар гэр хороололд амьдарч буй иргэдийн 83 хувь нь газраа орон сууцаар солих хүсэлтээ илэрхийлжээ. Улаанбаатарт гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажил ямар түвшинд хэрхэн өрнөж байгаа талаар Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүүтэй ярилцлаа.

Дэлгэрэнгүй
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн удирдлагууд болоод холбогдох албаны хүмүүсийн хамт өчигдөр нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж буй гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах төслийн хэрэгжилттэй танилцаж, төсөл хэрэгжүүлж буй талбарт

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн удирдлагууд болоод холбогдох албаны хүмүүсийн хамт өчигдөр нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж буй гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах төслийн хэрэгжилттэй танилцаж, төсөл хэрэгжүүлж буй талбарт

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар холбогдох хүмүүсийн хамт өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж буй гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах төслийн хэрэгжилттэй танилцаж, төсөл хэрэгжүүлж буй талбарт ажиллалаа

Дэлгэрэнгүй
Явган замыг хотын төвд  2.5-3 метр, цаашлаад 5-7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна

Явган замыг хотын төвд 2.5-3 метр, цаашлаад 5-7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, холбогдох албаны хүмүүс Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжиж буй зарим тохижилт, бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа.

Дэлгэрэнгүй
Тохижилт бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй өрнөж байна

Тохижилт бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй өрнөж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, холбогдох албаны хүмүүс өнөөдөр нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй зарим тохижилт, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, газар дээр нь ажиллалаа. БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙН ХАШААГ БУУЛГАЖ, ГОЁЛЫН БУТ ТАРИВ Хотын дарга эхний ээлжинд хотын төвд өрнөж буй бүтээн байгуулалттай танилцсан бол удаах зорин очсон газар нь Богд хааны ордон музей байлаа. Богд хааны ордон музейн гадна орчинд авто зогсоол, орц гарц, зүлэгжүүлэлт, чулуун замын ажил, сити 00, гэрэлтүүлэг, сандал ширээ, мод тарилт, 60 метр урт дулааны шугам шинэчилж хүчитгэх ажлыг хийж буй юм. Богд хааны ордон музейг тойрсон 161 метр урт хашааг буулгаж, оронд нь 2500 орчим анхилам үнэрт гоёлын бут суулгажээ. Түүнчлэн нийслэлийн Засаг даргын захирамжилсны дагуу тус музейн ойролцоо байршуулсан хэд хэдэн том хэмжээний самбарыг буулгасан байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Бусад хөгжингүй улс орнууд эзэн хааны ордноо ихэд хүндэтгэн эрхэмлэж, тохижилтод нь гойд анхаардаг. Манай улсад энэ соёл дутмаг байгаа нь харамсалтай. Тиймээс ч энэ жилийн бүтээн байгуулалтад Богд хааны ордон музей орчмын тохижилтыг багтаалаа. Энэхүү ордны болоод бусад тохижилтын ажилд оролцож буй үндэсний компаниудад талархах нь зүйтэй гэсэн юм. Богд хааны ордон музей орчмын тохижилтыг ирэх есдүгээр сард багтаан дуусгахаар ажиллаж буй ажээ. БАЙГАЛИЙН БОРЖИН ЧУЛУУ, ОЙН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ МОДЫГ ТОХИЖИЛТОД АШИГЛАЖЭЭ Иргэдийн ая тухтай орчинд амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Дугуй цагаан орчимд болон Туул голын эрэг орчмын Бага тэнгэрийн ам, АСЕМ вилла хотхоны баруун талд хийж буй амралт, зугаалгын цогцолбор байгуулах ажлууд үргэлжилж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр тухайн байршлуудад ажиллалаа. Дугуй цагаан орчимд хүүхдийн модон тоглоом, явган зам, сити 00, тойрог бүхий тохижилтын талбай, террас, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, камержуулалт хийж байна. Тус байршилд тохижилтын ажлыг гүйцэтгэж буй нь “Цагаан толгой нуур” ХХК. Тус компанийн захирал Б.Батцэнгэл дараах байр суурийг илэрхийллээ. -Нийтдээ 2.1 га талбайд тохижилт хийхээр төлөвлөсөн. Одоогийн байдлаар эхний гурван тойрог болон туслах замын ажил дуусч байна. Үлдсэн тойрог болон хүүхдийн тоглоом, угтах хэсгийн барилгын ажлыг тун удахгүй ашиглалтад оруулж дуусгахаар ажиллаж байна. Хүүхдийн тоглоом болон явган замд ашиглаж буй модыг Сэлэнгэ аймгийн ойн цэвэрлэгээний модноос авч, үйлдвэрт боловсруулан тохижилтод ашиглаж байгаа. Дугуй цагаанаас дээш өгсөөд горхины дэргэд террас байгуулна. Тэрхүү террас нь хүмүүс горхины дэргэд суугаад амарч тухлахад зориулж хийснээрээ онцлог. Явган хүний замыг мод, чулуугаар бүтээж байна. Халтиргаа гулгаагүй мод, чулууг сонгосон. Энэ нь бетон замаас урт настайн дээр эко бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог юм. Мөн хүүхдийн модон тоглоом хийж байна. Тохижилтын ажил эхлэх үед хүмүүс шүүмжлэх хандлагатай байсан ч одоо бол уулзсан болгон дэмжиж байгаагаа илэрхийлэх болсон гэлээ. Дугуй цагаан орчмын тохижилтын ажил төлөвлөсний дагуу үргэлжилж байна. Тусгай хамгаалалттай газар нутагт тохижилт хийхдээ байгалийн унаган төрхийг алдагдуулахгүй байхаар хуульчилсан байдаг. Тэр дагуу байгалийн тогтоц, унаган төрхийг хадгалсан ногоон байгууламж байгуулсны дээр тохижилтод байгалийн боржин чулуу, ойн цэвэрлэгээнэс гарсан модыг ашиглаж буй юм. Түүнчлэн хүүхдийн тоглоомын талбайг байгалийн унаган төрхийг хадгалсан, өвөрмөц байдлаар, байгальд ээлтэй байх шийдлүүдийг нэвтрүүлсэн байна. Дугуй цагаан орчмын явган хүний замын өргөн 3.5 метрээс багагүй байхаар бүтээжээ. АСЕМ ВИЛЛА ОРЧМЫН ТОХИЖИЛТ 90 ХУВИЙН БИЕЛЭЛТТЭЙ БАЙНА Туул гол дагуу хоёр байршилд тохижилт, бүтээн байгуулалт хийж байна. Хүмүүсийн хүсэн хүлээж буй Туулын эрэг дагуух тохижилтын ажлын явцын талаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хэлтсийн дарга Б.Ганзоригоос тодрууллаа. -Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Бага тэнгэрийн ам, Туул гол дагуух амралт, зугаалгын цогцолборын бүтээн байгуулалтыг 3.7 га талбайд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байна. Иргэдийг амралт, чөлөөт цагаа тав тухтай өнгөрүүлэхэд чиглэсэн тохижилтын ажил 50 хувьтай өрнөж байна. Эхний ээлжийн ажлыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулах юм. Харин АСЕМ вилла хотхоны эсрэг талд хийж буй тохижилтын ажил 90 хувьтай үргэлжилж байгаа. Тус байршилд явган хүний болон авто зам, сүүдрэвч, асар, сити 00, гэрэлтүүлэг, голын эргийн усан дээрх тавцан, шорлогны талбай гэхчилэн иргэд тухтай амрах орчинг иж бүрнээр нь бүрдүүлсэн. Уг бүтээн байгуулалтын ажил тун удахгүй дуусна гэлээ. Нийслэлд өрнөж буй тохижилт, бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байгааг дурдаад, төлөвлөсөн цаг хугацаандаа багтаан чанартай гүйцэтгэж дуусгахыг Хотын дарга санууллаа.

Дэлгэрэнгүй
Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн цэгт 30 га газрыг нөхөн сэргээв

Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн цэгт 30 га газрыг нөхөн сэргээв

Улаанбаатар хотод Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн давааны төвлөрсөн гурван том хогийн цэг байдаг. Тэдгээрт өдөрт дунджаар 3000 тонн хог хаягдал төвлөрүүлдэг бөгөөд энэ хэмжээ улам бүр нэмэгдсээр байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Дэлгэрэнгүй

"Тогтвортой хөгжлийн зорилго" нээлттэй өдөрлөг зохион байгуулна

"Алсын хараа 2050" болон Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд хүн бүрийн оролцоо чухал

Дэлгэрэнгүй
ЭХ-НИЙ ДЭД САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ДУЛААНЫ ШУГАМ, ТОНОГЛОЛЫН ЗАСВАРЫН АЖЛУУДТАЙ ТАНИЛЦАЖ, ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

ЭХ-НИЙ ДЭД САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ДУЛААНЫ ШУГАМ, ТОНОГЛОЛЫН ЗАСВАРЫН АЖЛУУДТАЙ ТАНИЛЦАЖ, ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайгаар ахлуулсан Цахилгааны хэлтсийн дарга Ш.Ганзориг, Дулааны хэлтсийн шинжээч Д.Төртулга  нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг удирдамжийн дагуу

Дэлгэрэнгүй
ШТС-ууд ариун цэврийн байгууламжаа өөрчлөх шаардлагатай байна

ШТС-ууд ариун цэврийн байгууламжаа өөрчлөх шаардлагатай байна

Нийслэлийн Байгаль орчны газрын Хөрсний бохирдол, доройтлыг бууруулах хэлтсээс долоодугаар сарын 27-ны өдрөөс наймдугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд

Дэлгэрэнгүй