card
Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг хаана

Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг хаана

Олимпын гүүр буюу Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн хүрээнд Нарны замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлаж, асфальт бетон хучилт хийх гэж байна.

Дэлгэрэнгүй
Б.Мөнгөнзул шатрын олимпиадаас алтан медаль хүртлээ

Б.Мөнгөнзул шатрын олимпиадаас алтан медаль хүртлээ

Дэлхийн 188 орон оролцсон Оюуны спортын оргил тэмцээн болох шатрын 44-р Олимпиадад Орхон аймгийн Хангарьд спорт клубын тамирчин Мөнгөнзул Бат-эрдэнэ түүхэндээ анх удаа Алтан медаль эх орондоо авчирлаа.

Дэлгэрэнгүй
МХЕГ-ын дарга М.Баасандоржид дунд шатны удирдлагуудыг ажлаас чөлөөлөх үүрэг өгөв.

МХЕГ-ын дарга М.Баасандоржид дунд шатны удирдлагуудыг ажлаас чөлөөлөх үүрэг өгөв.

Шадар сайд С.Амарсайхан Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт өнөөдөр /2022.08.09/ ажиллаж байна. Тэрбээр Засгийн газраас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа дунд шатны удирдлагуудыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргалаа.

Дэлгэрэнгүй
САР БҮР ЦЭЦЭРЛЭГИЙН БҮРТГЭЛ ХИЙЖ ХҮҮХЭД БҮРИЙГ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛНА

САР БҮР ЦЭЦЭРЛЭГИЙН БҮРТГЭЛ ХИЙЖ ХҮҮХЭД БҮРИЙГ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛНА

Боловсрол шинжлэх ухааны яамнаас цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой асуудлаар өнөөдөр /2022.08.09/ мэдээлэл хийлээ. Цэцэрлэгийн хүүхдүүдийг боловсролын байгууллагад тэгш хүртээмжтэй хамруулах тал дээр анхаарсан асуудлаар мэдээлэл өгч байна.

Дэлгэрэнгүй
1970-1980 онд баригдсан цэцэрлэг, сургууль, орон сууцны дулааны алдагдлыг бууруулна

1970-1980 онд баригдсан цэцэрлэг, сургууль, орон сууцны дулааны алдагдлыг бууруулна

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр нийслэлийн Баянгол дүүрэгт ажиллалаа.

Дэлгэрэнгүй
Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд НҮБ дэмжлэг үзүүлнэ

Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд НҮБ дэмжлэг үзүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Антонио Гутерреш наймдугаар сарын 8-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Дэлгэрэнгүй
Автобусны 200 буудлыг ариутган халдваргүйжүүлнэ

Автобусны 200 буудлыг ариутган халдваргүйжүүлнэ

Улаанбаатар хотын хэмжээнд автобусны 800 гаруй буудал бий. Эдгээрээс саравч, сүүдрэвч байгуулж, сандал суудал тавьж тохижуулсан нь 300 гаруй. Зуны амралтын эрин дуусаж, хичээл сургууль эхлэх дөхөж байгаатай холбогдуулан автобусны буудлуудыг угааж, ариутгах ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй
1970-1980 онд баригдсан цэцэрлэг, сургууль, орон сууцанд дулааны алдагдал бууруулах засвар хийж байна

1970-1980 онд баригдсан цэцэрлэг, сургууль, орон сууцанд дулааны алдагдал бууруулах засвар хийж байна

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр нийслэлийн Баянгол дүүрэгт ажиллалаа.

Дэлгэрэнгүй
Германы тамирчин Гиидо Кунзе Монголд дугуйгаар аялж, Гиннесийн амжилтыг тогтооно

Германы тамирчин Гиидо Кунзе Монголд дугуйгаар аялж, Гиннесийн амжилтыг тогтооно

ХБНГУ-ын экстрим спортын тамирчин Гиидо Кунзе нь Гиннесийн дээд амжилтыг шинээр тогтоох зорилгоор Монгол орны баруун хязгаараас зүүн хил хүртэл 2600 км замд дугуйн аялал хийхээр төлөвлөсөн билээ

Дэлгэрэнгүй
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны айлчлал эхэллээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 оны 08 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Дэлгэрэнгүй
“Шарилжгүй Улаанбаатар” аян хоёр үе шаттай үргэлжилж байна

“Шарилжгүй Улаанбаатар” аян хоёр үе шаттай үргэлжилж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-аас “Шарилжгүй Улаанбаатар” аяныг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Энэхүү аяны хүрээнд бүх нийтийн цэвэрлэгээг есөн дүүрэгт  өрнүүлэхээр Улаанбаатар хотын ерөнхий менежерийн удирдамж гарсан

Дэлгэрэнгүй
Авто замын цэвэрлэгээ, усалгаа, чийгшүүлэлтэд саарал ус ашиглаж байна

Авто замын цэвэрлэгээ, усалгаа, чийгшүүлэлтэд саарал ус ашиглаж байна

Улаанбаатар хотын авто замын сүлжээ 1,181.5 км-ээр хэмжигдэнэ. Эдгээрээс гол болон туслах зам  711.3 км, орон сууцны хороолол доторх зам 470.2 км байдаг. Нийслэлийн хэмжээний авто замыг тохижилт үйлчилгээний 15 компанийн 650 гаруй үйлчлэгч нар цэвэрлэдэг.

Дэлгэрэнгүй
14 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав

14 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 8 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 167 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 41 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 126 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Дэлгэрэнгүй
Эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр БНСУ-ын Кёнсанбүг мужийн Захирагч Ли Чол Ү-г  хүлээн авч уулзлаа

Дэлгэрэнгүй
ЦАЛИН : 9 эмнэлэг эмч, ажилчдынхаа цалинг 20-40 хүртэлх хувиар НЭМЭЭД БАЙНА

ЦАЛИН : 9 эмнэлэг эмч, ажилчдынхаа цалинг 20-40 хүртэлх хувиар НЭМЭЭД БАЙНА

Монголын эрүүл мэндийн салбар гүйцэтгэлээрээ санхүүждэг болоод хоёр жилийн нүүрийг үзэж байна. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 8 дугаар сард эрүүл мэндийн салбарын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, эрүүл мэндийн даатгалын цогц шинэчлэл хийх, стратегийн худалдан авалтыг бий болгох эрхзүйн орчинг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл хэн үр бүтээмжтэй сайн ажилласан нь хөдлөмөрөө шудрагаар үнэлүүлэх боломж бүрдсэн юм. Шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүрийн өртөг, зардлыг шинэчлэн тооцож, эрүүл мэндийн байгууллагуудыг үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлээр нь Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байна. Энэхүү эрүүл мэндийн салбарт хийгдсэн цогц шинэчлэлийн хэрэгжилт нь цаг хугацааны хувьд Коронавирусын цар тахлын үетэй давхцсан хэдий ч ЭМЯ-аас шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлсээр байгаа билээ. Үүний нэг гол үр дүн нь 2022 онд лавлагаа шатлалын томоохон эмнэлгүүд болон дүүрэг, аймаг, орон нутгийн эмнэлгүүдээс ажилчдынхаа цалинг үе шаттай 10-40 хүртэлх хувиар нэмэгдүүлж байгаа явдал юм. Тухайлбал, өнөөдрийн байдлаар Улсын гуравдугаар эмнэлэг 40 хувиар, Улсын нэгдүгээр төв эмнэлэг 20 хувиар, Гэмтэл согог судлалын үндэсний төв 10-25 хувиар, Амгалан амаржих газар 20-35 хувиар, Хавдар судлалын үндэсний төв 43 хувиар, ЗӨСҮТ 13 хувиар, Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэг 10-25, Баянгол дүүрэг дэх ЭМТөв 20 хувиар, Арьс өвчин судлалын үндэсний төв 20 хүртэлх хувиар тус тус эмч, ажилчдынхаа үндсэн цалинг нэмжээ. Мөн Хавдар судлалын үндэсний төв эмч, ажилчиддаа 15 сая хүртэлх төгрөгийн нэг удаагийн урамшуулал олгосон бол Гэмтэл согог судлалын үндэсний төв 2022 он гарсаар эмч, эмнэлгийн ажилчиддаа 500.000 төгрөгийн урамшуулал олгож, сувилагч нарын үндсэн цалинг 10-25 хувиар нэмжээ. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв 2021 онд нийт ажилчдынхаа цалинг 30 хувь нэмэгдүүлсэн бол 2022 онд гүйцэтгэлтэй нь уялдуулан 20 хувь нэмэгдүүлсэн байна. Амгалан төрөх 2022 оны 7 сарын 01-ний өдрөөс эмч эмнэлгийн ажилчдын цалингаа 10-20 хувиар нэмсэн байна. Цаашид ч эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээр санхүүжих явцаа сайжруулж, зөв зохион байгуулалттай ажилласнаар өшөө ч нэмэх боломжтой хэмээн хэлж байлаа.

Дэлгэрэнгүй