Нээлттэй ажлын байрны зар

A- A A+
Нээлттэй ажлын байрны зар

“ТУУЛ, СЭЛБЭ ГОЛ ОРЧМЫГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ”

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Захирагчийн алба дээр хэрэгжүүлэх Төсөл хэрэгжүүлэх нэгжид Төслийн зохицуулагч болон Төслийн менежерийн орон тоонд ажилтан сонгон шалгаруулж авна.

ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ

Төслийн зохицуулагч нь төслийн суурь судалгаа, гэрээ хэлэлцээр, бусад баримт бичгийн дагуу НЗДТГ-ын удирдлага дор Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН)-ийг ахалж, төслийн үйл ажиллагааг эхлүүлэх, үр дүнтэй удирдан зохион байгуулах, зохицуулах, хянах замаар төслийн зорилго, зорилтуудыг хугацаанд нь, үр дүнтэй хэрэгжүүлэх ажлыг хариуцна.

Ажлын нарийвчилсан даалгавар, чиг үүрэг

Төслийн зохицуулагч НЗДТГ, Бүгд найрамдах хятад ард улс (БНХАУ)-ын ЭКСИМ банкны холбогдох дүрэм журамд нийцүүлэн төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН)-ийг удирдан зохион байгуулж, төслийн хэрэгжилтийг хангаж ажиллана. НЗДТГ, Сангийн яам, БНХАУ-ын засгийн газар-ЭКСИМ банк болон төслийн хэрэгжилтэд оролцогч талуудтай нягт хамтран ажиллана. Мөн төслийн удирдлагын бүхий л үйл ажиллагааг харилцан уялдуулж, төслийн зорилго, зорилтууд цаг хугацаандаа, үр дүнтэй хэрэгжих явдлыг хангуулж ажиллана.

Төслийн хэрэгжилтийн хуваарь, төсвийн тооцоог БНХАУ-ын ЭКСИМ банк, НЗДТГ болон хэрэгжүүлэгч агентлаг, Төслийн удирдах хороо (ТУХ)-той зөвшилцсөнөөр тогтмол шинэчилж,  НЗДТГ, бусад холбогдох бусад байгууллагуудын өгсөн чиглэл, холбогдох дүрэм, журмын дагуу ТХН-ийн  өдөр тутмын үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангах, төсөл, арга хэмжээний төлөвлөлтийг хэрэгжүүлэх

ТУХ-ны баталсан төсөв, төлөвлөгөөний дагуу төслийн хөрөнгийг холбогдох журмын дагуу удирдах, зарцуулалтад хяналт тавих, төслийн дэд данснаас хийгдэх санхүүжилтийг хянан баталгаажуулах

ТХН-ийн ажлын үр дүнг хариуцаж, төслийн бусад ажилтны хөлсөөр ажиллах гэрээний хэрэгжилтийг хянах, дүгнэх, гэрээг сунгах, цуцлах болон тухайн ажилтныг урамшуулах, хариуцлага тооцох талаар санал боловсруулж, төслийн захиралд танилцуулах

Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн шууд захирагчаас эрх олгогдсоны дагуу ТХН-ийн тогтвортой, хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээнд гарын үсэг зурах, биелэлтэд хяналт тавих

Төслийн үйл явцын улирал, жилийн тайлан боловсруулж, Сангийн яам, НЗДТГ болон холбогдох бусад байгууллагын шаардлагад нийцсэн загварын дагуу бэлтгэж, холбогдох байгууллагуудад цаг тухайд нь явуулах

НЗДТГ, түүний хэрэгжүүлэгч агентлаг, болон холбогдох бусад байгууллагын шаардлагын дагуу болон Сангийн сайдын 2021 оны 4 дүгээр тушаалын хавсралтад заасан бусад ажил үүргийг гүйцэтгэх

Төслийг амжилттай хэрэгжүүлэх, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор НЗДТГ болон хэрэгжүүлэгч агентлаг, ТУХ болон бусад оролцогч талуудтай хамтран ажиллаж, гэрээ, хэлцэл байгуулах, хэрэгжүүлэх

Батлагдсан зээлийн гэрээг хэрэгжүүлэх, төслийн хэрэгжилтэд хяналт тавих, Холбогдох бусад байгууллагуудтай харилцахад НЗДТГ, түүний хэрэгжүүлэгч агентлагт дэмжлэг үзүүлэх

Төслийн хэрэгжилтийн бүх үйл ажиллагаанд хяналт-үнэлгээг ТХН-ээр тасралтгүй хийлгэж, үр дүнг төслийн захирал, ТУХ-д явцыг танилцуулах

ТХН болон зөвлөх үйлчилгээний байгууллага нь мэдээлэл түгээх, уулзалт зохион байгуулах зэрэг түншлэгчидтэй харилцах, тэднийг татан оролцуулах, зөвшилцөх асуудлыг оновчтой зохион байгуулах явдлыг хангуулж ажиллах

Төслийн хэрэгжилтийн үйл явц, тулгамдаж буй асуудлыг БНХАУ-ын засгийн газар-ЭКСИМ банк, НЗДТГ болоод хэрэгжүүлэгч агентлаг, ТУХ-нд тухай бүр мэдээлж, өгсөн заавар, чиглэлийн дагуу ажиллах

Төсөл хэрэгжүүлэх явцад байгууллагын болон төслийн эрсдэлийг үнэлэх, эрсдэлийн гол хүчин зүйлсийг тодорхойлох, эрсдэлийг даван туулах, урьдчилсан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах

Шаардлагатай мэргэшил, ур чадвар, мэргэшил, туршлага

Эдийн засаг, бизнесийн удирдлага, төрийн удирдлага, эсвэл бусад холбогдох мэргэжилээр Бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх

Мэргэжилээрэй ажиллаж байсан туршлагатай байх

Багаар болон бие дааж ажиллах чадвартай, баримт бичиг боловсруулах, тайлан бэлдэх чадвартай байх

Хувь хүний харилцааны ур чадварыг эзэмшсэн байх

Англи, Монгол хэлээр мэргэжлийн түвшинд ярих, бичих чадвартай байх

Компьютерын хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн байх

Төслийн хэрэгжилт, дотоод журам болон үйл явцын талаар нарийн сайн ойлголттой байх

Засгийн газар, хувийн компаниуд, олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах чадвартай байх

Өргөн хүрээний оролцогч талууд, хувийн хэвшлийн компаниуд, олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудтай уулзалт, хэлэлцээр хийх чадвартай байх

ТӨСЛИЙН МЕНЕЖЕР

Төслийн менежер нь батлагдсан хөнгөлөлттэй зээлийн гэрээ, төслийн гарын авлагын дагуу НЗДТГ-ын удирдлага, Төслийн зохицуулагчийн дор Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН)-ийн өдөр тутмын үйл ажиллагааг ахалж, төслийн үйл ажиллагааг үр дүнтэй удирдан зохион байгуулах, зохицуулах, хянах замаар төслийн зорилго, зорилтуудыг хугацаанд нь, үр дүнтэй хэрэгжүүлэхэд төслийн зохицуулагчид дэмжлэг үзүүлнэ.

Ажлын нарийвчилсан даалгавар, чиг үүрэг

Төслийн зохицуулагч НЗДТГ, Бүгд найрамдах хятад ард улс (БНХАУ)-ын ЭКСИМ банкны холбогдох дүрэм журамд нийцүүлэн төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН)-ийг удирдан зохион байгуулж, төслийн хэрэгжилтийг хангаж ажиллана. НЗДТГ, Сангийн яам, БНХАУ-ын засгийн газар-ЭКСИМ банк болон төслийн хэрэгжилтэд оролцогч талуудтай нягт хамтран ажиллана. Мөн төслийн удирдлагын бүхий л үйл ажиллагааг харилцан уялдуулж, төслийн зорилго, зорилтууд цаг хугацаандаа, үр дүнтэй хэрэгжих явдлыг хангуулж ажиллана.

Төслийн хэрэгжилтийн хуваарь, төсвийн тооцоог БНХАУ-ын ЭКСИМ банк, НЗДТГ болон хэрэгжүүлэгч агентлаг, Төслийн удирдах хороо (ТУХ)-той зөвшилцсөнөөр тогтмол шинэчилж,  НЗДТГ, бусад холбогдох бусад байгууллагуудын өгсөн чиглэл, холбогдох дүрэм, журмын дагуу ТХН-ийн  өдөр тутмын үйл ажиллагааг үр ашигтай зохион байгуулах, төсөл, арга хэмжээний төлөвлөлтийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэх  

ТХН-ийн ажлын үр дүнг хариуцаж, төслийн бусад ажилтны хөлсөөр ажиллах гэрээний хэрэгжилтийг хянах, дүгнэх, гэрээг сунгах, цуцлах болон тухайн ажилтныг урамшуулах, хариуцлага тооцох талаар санал боловсруулж, төслийн захиралд танилцуулахад төслийн зохицуулагчид дэмжлэг үзүүлэх

Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн шууд захирагчаас эрх олгогдсоны дагуу ТХН-ийн тогтвортой, хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээний биелэлтэд хяналт тавих

Төслийн үйл явцын улирал, жилийн тайлан боловсруулж, Сангийн яам, НЗДТГ болон холбогдох бусад байгууллагын шаардлагад нийцсэн загварын дагуу бэлтгэж, холбогдох байгууллагуудад цаг тухайд нь явуулах

НЗДТГ, түүний хэрэгжүүлэгч агентлаг, болон холбогдох бусад байгууллагын шаардлагын дагуу болон Сангийн сайдын 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 4 дүгээр тушаалын хавсралтад заасан бусад ажил үүргийг гүйцэтгэхэд ТХН-д дэмжлэг үзүүлэх

Төслийг амжилттай хэрэгжүүлэх, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор НЗДТГ болон хэрэгжүүлэгч агентлаг, ТУХ болон бусад оролцогч талуудтай хамтран ажиллаж, гэрээ, хэлцэл байгуулах, хэрэгжүүлэх

Батлагдсан зээлийн гэрээг хэрэгжүүлэх, төслийн хэрэгжилтэд хяналт тавих, Холбогдох бусад байгууллагуудтай харилцахад НЗДТГ, түүний хэрэгжүүлэгч агентлагт дэмжлэг үзүүлэх

Төслийн хэрэгжилтийн бүх үйл ажиллагаанд хяналт-үнэлгээг ТХН-ээр тасралтгүй хийлгэж, үр дүнг төслийн захирал, ТУХ-д явцыг танилцуулах

ТХН болон зөвлөх үйлчилгээний байгууллага нь мэдээлэл түгээх, уулзалт зохион байгуулах зэрэг түншлэгчидтэй харилцах, тэднийг татан оролцуулах, зөвшилцөх асуудлыг оновчтой зохион байгуулах явдлыг хангуулж ажиллах

Төслийн хэрэгжилтийн үйл явц, тулгамдаж буй асуудлыг БНХАУ-ын засгийн газар-ЭКСИМ банк, НЗДТГ болоод хэрэгжүүлэгч агентлаг, ТУХ-нд тухай бүр мэдээлж, өгсөн заавар, чиглэлийн дагуу ажиллах

Төсөл хэрэгжүүлэх явцад байгууллагын болон төслийн эрсдэлийг үнэлэх, эрсдэлийн гол хүчин зүйлсийг тодорхойлох, эрсдэлийг даван туулах, урьдчилсан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах

Шаардлагатай мэргэшил, ур чадвар, мэргэшил, туршлага

Эдийн засаг, бизнесийн удирдлага, төрийн удирдлага, эсвэл бусад холбогдох мэргэжилээр Бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх

Мэргэжилээрэй ажиллаж байсан туршлагатай байх

Багаар болон бие дааж ажиллах чадвартай, Баримт бичиг боловсруулах, тайлан бэлдэх чадвартай байх

Хувь хүний харилцааны ур чадварыг эзэмшсэн байх

Англи, Монгол хэлээр мэргэжлийн түвшинд ярих, бичих чадвартай байх

Компьютерын хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн байх

Төслийн хэрэгжилт, дотоод журам болон үйл явцын талаар нарийн сайн ойлголттой байх

Засгийн газар, хувийн компаниуд, олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах чадвартай байх

Өргөн хүрээний оролцогч талууд, хувийн хэвшлийн компаниуд, олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудтай уулзалт, хэлэлцээр хийх чадвартай байх

Сонирхсон ажил горилогч англи, монгол хэл дээр бэлтгэсэн дараах бичиг баримтаас бүрдсэн өргөдлөө ирүүлнэ үү.

нэр дэвшигчийн мэргэшил, ур чадвар, ажлын туршлага нь сонгон шалгаруулалтын шалгуурт хэрхэн нийцэж байгааг тодорхойлсон албан тушаалд өргөдөл гаргах болсон шалтгааныг тайлбарласан захидал;

сүүлийн 6 сарын дотор авсан сүүлийн үеийн гэрэл зургийн хамт англи хэл дээр болон монгол хэл дээрх анкет;

өмнөх ажил олгогчдын тодорхойлолт;

диплом болон холбогдох гэрчилгээний хуулбар;

Хөдөлмөр, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (хөдөлмөр эрхлэлтийн шилжилт хөдөлгөөнийг харуулсан эхний хуудас ба дараагийн хуудас);

иргэний үнэмлэхний хуулбар;

бусад холбогдох баримт бичиг

Сонирхсон иргэд 2022 оны наймдугаар сарын 26-ны өдрийн 15:00 цагаас өмнө (Улаанбаатарын цагаар) [email protected] цахим шуудангийн хаягаар материалаа ирүүлнэ үү.

Зөвхөн богино жагсаалтад орсон нэр дэвшигчидтэй холбоо барьж, (i) сонгон шалгаруулах хороонд ажлын ярилцлагад орох; болон (ii) ярилцлагад ажлын туршлагыг нотлох баримт, диплом, гэрчилгээний эх хувийг ирүүлнэ.