Хөгжлийн банкны 78.8 тэрбум төгрөгийн зээлийг эргүүлэн төлжээ

A- A A+
Хөгжлийн банкны 78.8 тэрбум төгрөгийн зээлийг эргүүлэн төлжээ

Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлийн багц, эргэн төлөлтийн мэдээллийг  энэ сарын 9-ний  байдлаар шинэчлэн мэдээллээ. Олон нийтэд зээлийн мэдээллийг хүргэсэн  энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш буюу өнөөдрийг хүртэлх 48 хоногийн хугацаанд нийт 78.8 тэрбум төгрөгийн зээлийг төлж барагдуулжээ.

Тус банкны захирал гүйцэтгэх захирал Н.Мандуул хоёрдугаар сарын 25-нд  50 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлснийг мэдээлж байв. Тэгвэл үүнээс хойш 30 орчим тэрбум төгрөгийг нэмж төлсөн байна. Эргэн төлөлтийн дийлэнх нь "Анхаарал хандуулах" ангиллын зээл байна.

Зээлийн ангиллаар авч үзвэл:

-хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 15.5 тэрбум

-анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 47.23 тэрбум

-чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 16.14 тэрбум төгрөгийг тус тус төлсөн байна.