МЭРГЭШСЭН ҮНЭМЛЭХТЭЙ ЖОЛООЧ НАР ОЛОН УЛСАД ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙХ ЭРХТЭЙ

A- A A+
МЭРГЭШСЭН ҮНЭМЛЭХТЭЙ ЖОЛООЧ НАР ОЛОН УЛСАД ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙХ ЭРХТЭЙ

Шалгуулагчид хэдэн онд мэргэшил дээшлүүлсэн эсэхээс хамаар ч хоёр янзын цахим шалгалт өгдөг юм байна.

Тодруулбал, сургалтад суугаад анх удаа мэргэшсэн жолоочийн шалгалтад орж буй хүн 45 минутын хугацаанд 40 асуулттай тестээр шалгалт өгнө. Харин 2008 оноос өмнө нь ангилал авсан хүн 20 асуулттай 25 минутын тестийн шалгалтыг өгөх юм. Тухайн хүн эхний шалгалтаа өгөөд тэнцээгүй тохиолдолд шалгалтын ху­раамж болох 9900 төгрөгөө төлөөд дахин шалгалт өгөх эрхтэй. Дахин унасан бол дараагийн долоо хоногт нь шалгалтаа өгөх боломжтой аж.

Шалгалтаа өгөхдөө эрүүл мэндийн хуудас, төлбөр төлсөн хураамжаа авчирсан байх шаардлагатай. Бүрдүүлэх материалаа байцаагчид үзүү­лээд хурууны хээгээ уншуулна. Бүх зүйл цахимжсан учир тухайн хүний мэдээлэл бүрэн гарч ирдэг байна. Тусгай кодын дагуу цахим шалгалтын тестээ нээж, шалгалтаа өгнө. Улмаар хурууны хээгээр баталгаажуулдаг тул хүний өмнөөс шалгалт өгнө гэх асуудал гарахгүй. Тэр дор нь тэнцсэн тэнцээгүйгээ мэдэх боломжтой цахим системийг нэвтрүүлжээ. 21 аймагт ч мэр­гэшсэн жолоочийн үнэм­лэх авах, шалгагдах үйл явц адилхан. Шалгалтын материал сүлжээгээр ирж, тэнцсэн иргэдийн үнэм­лэхийг шуудангаар ил­гээ­дэг.