2225 ширхэг эм, эмнэлгийн хэрэгслийг хураажээ

A- A A+
2225 ширхэг эм, эмнэлгийн хэрэгслийг хураажээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслээр үйлчилж буй тусгай зөвшөөрөл бүхий 172 эмийн сан, 25 эм ханган нийлүүлэх байгууллага, 31 эмнэлэг, гурван хүнс барааны дэлгүүр нийт 231 аж ахуйн нэгж байгууллагыг ын урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад хамруулан шалгажээ.

Хяналт шалгалтаар улсын бүртгэлд бүртгэгдээгүй болон бүртгэлийн загвараас зөрүүтэй 99 нэрийн 1604 ширхэг, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 50 нэрийн 550 ширхэг, хаяг шошгын зөрчилтэй 1 нэрийн 18 ширхэг, хадгалалтын дэглэм алдагдсан 14 нэрийн 54 ширхэг буюу нийт 163 нэрийн 2225 ширхэг эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн илэрснийг хурааж, устгалын комисст шилжүүлжээ. Улмаар зөрчил гаргасан 13 байгууллага, 28 албан тушаалтанд шийтгэвэр ногдуулж, гурван байгууллагад нөхөн төлбөр тавьсан байна.