Улсын хэмжээнд 4.09 сая баррель буюу 554,957 тонн газрын тос олборлоод байна

A- A A+
Улсын хэмжээнд 4.09 сая баррель буюу 554,957 тонн газрын тос олборлоод байна

Монгол Улсын хэмжээнд 2019 онд нийт 8.15 сая баррель /1.1 сая тонн/ газрын тос олборлон, экспортод гаргаж, газрын тосны орлогоос улсын төсөвт 335.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй. Энэ оны 07 дугаар сарын 31-ний байдлаар улсын хэмжээнд 4.09 сая баррель буюу 554,957 тонн газрын тос олборлож, 3.87 сая баррель буюу 525,300 тонн газрын тос экспортлож 134.34 тэрбум төгрөг (40%) -ийн орлого хуримтлуулаад байна. Газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр: 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 39 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс:

  • А-80    автобензин 37;
  • Аи-92  автобензин 42;
  • Дизелийн түлш      37;
  • ТС-1 онгоцны түлш 20хоногийн нөөцтэй байна.

1191.830 мянган тонн шатахуун импортоллоо. Бөөний үнийн хувьд "Мон-Петэкс" ХХК-ийн дизелийн түлш 20 төгрөг, Дархан-Уул аймагт Аи-92 автобензин 30-70 төгрөг, дизелийн түлш 20-40 төгрөгөөр тус бүр буурсан байна. Жижиглэнгийн үнийн өөрчлөлтийг орон нутаг дахь төлөөлөгчид болон компаниудын ирүүлсэн мэдээг үндэслэсэн бөгөөд мэдээнээс харахад 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үнэд өөрчлөлт ороогүй байна. Тусгай зөвшөөрлийн хөдөлгөөн 2019 оны 8 дугаар сарын 27-ны  өдрийн байдлаар  Монгол Улсын хэмжээнд ашигт малтмалын  хайгуул, ашиглалтын  2889  тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.

  Тоо Хувь Гектар Хувь Нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь
Нийт 2889 100% 7 809 756.84 100% 5.00%
Хайгуулын 1225 42.40% 6 215 218.31 79.6% 4.00%
Ашиглалтын 1664 57.6% 1 594 538.53 20.4% 1.0%

 

 
Хөдөлгөөн /2019.07.01-07.31 байдлаар/
Хайгуулын тусгай зөвшөөрөл сунгах 18
Шинэ ашиглалтын тусгай зөвшөөрөл 4
Барьцаалсныг бүртгэх 2
Бүхэлд нь буцааж өгөх 20
Бүхэлд нь шилжүүлэх 9
Хугацаа Дуусгавар болох 10
Цуцлагдсан 11

Эх сурвалж: УУХҮЯ