Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлийн багц, эргэн төлөлтийн мэдээллийг энэ сарын 9-ний байдлаар шинэчлэн мэдээллээ. Олон нийтэд зээлийн мэдээллийг хүргэсэн энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш буюу өнөөдрийг хүртэлх 48 хоногийн хугацаанд нийт 78.8 тэрбум төгрөгийн зээлийг төлж барагдуулжээ.
Тус банкны захирал гүйцэтгэх захирал Н.Мандуул хоёрдугаар сарын 25-нд 50 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлснийг мэдээлж байв. Тэгвэл үүнээс хойш 30 орчим тэрбум төгрөгийг нэмж төлсөн байна. Эргэн төлөлтийн дийлэнх нь "Анхаарал хандуулах" ангиллын зээл байна.
Зээлийн ангиллаар авч үзвэл:
-хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 15.5 тэрбум
-анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 47.23 тэрбум
-чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 16.14 тэрбум төгрөгийг тус тус төлсөн байна.