Буриад зон олны үндэсний өв уламжлалыг хойч үедээ өвлүүлэх, сурталчилан таниулах зорилго бүхий “АЛТАРГАНА-2024” олон улсын 15 дах удаагийн соёл урлаг, спорт, эдийн засгийн хамтын ажиллагааны нэгдсэн арга хэмжээний үеэр Буриад Монголын Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтарсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна.
Тус үзэсгэлэн худалдаанд Оросын холбооны улсын Буриад зоны 14 жижиг, дунд бизнес эрхлэгчид, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн-21 бизнес эрхлэгчид, Хойд бүсийн буюу Булган, Орхон, Хөвсгөл аймгийн -30 гаруй нийт 70 гаруй бизнес эрхлэгчид оролцож байна.
Тус үзэсгэлэн худалдаанд БУРИАД, МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХЭВ МАЯГИЙГ ШИНГЭЭСЭН үндэсний үйлдвэрлэгчдийн ур ухаан шингэсэн онцлог бүтээгдэхүүнийг худалдаалж байна.