“АЛТАРГАНА 2024” XV олон улсын наадмын хүрээнд “Буриад хувцас, ёс заншил ба орчин үе” уралдааныг 2024 оны 7 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Тус уралдаанд Булган, Орхон, Хэнтий, Дорнод аймгаас гадна Эрхүү, ОХУ-ын Агийн буриад, Улан-Үдэ, Буриадын 36 загвар зохион бүтээгч, орос, буриад, монголын 143 загвар өмсөгч 277 хувцасыг өмсөж үзэгч олонд сонирхууллаа. Тэмцээнийг 2 үе шаттай зохион байгуулж 1-р шатанд бүтээлийн хийц, оёдол, материал, 2-р шатанд загварын үзүүлбэрээр дүгнэсэн.
Тус уралдаан нь 4 төрлөөр зохион байгуулагдсан ба уламжлалт хувцасны загвар зохион бүтээгчийн төрөлд 41-66 насны 8 загвар зохион бүтээгч нийт 73 хувцас, орчин үеийн хувцасны загвар зохион бүтээгчийн төрөлд 16-66 насны 14 загвар зохион бүтээгч 82 хувцас, өдөр тутмын хувцасны загвар зохион бүтээгчийн төрөлд 16-69 насны 9 загвар зохион бүтээгч нийт 67 хувцас, авангард хувцасны загвар зохион бүтээгчийн төрөлд 14-46 насны 11 загвар зохион бүтээгч 55 хувцас зохион бүтээн өрсөлдөж дараах байруудыг эзлэв.
1. Уламжлалт хувцасны загвар зохион бүтээгч
- 1-р байр Болотова ЦЫБЖИТ Цыреновна “Элинсэгэйм заяаhан замаар” загвар /Забайкальский край, Дульдургинский район, с.Дульдурга/
- 2-р байр Харгаева ЮЛИЯ Борисовна “Ёхор“ загвар /Иркутькая обл, п.Усть-Ордынский/
- 3-р байр Цындымеева ЯНЖИМА Дашицырновна, Донирова Цындыма Гомбожаповна нарын “Алтан зүү” загвар /Забайкальский край, п.Агинское/
2. Орчин үеийн хувцасны загвар зохион бүтээгч
- 1-р байр Цыбикова ДАРИМА Чингисовна “Сэлэнгийн догионууд” загвар г.Улан-Удэ, Республика Бурятия
- 2-р байр Мөнхтөр ХЭРЛЭН-УНДРАЛ “Хөх язгууур” загвар /Хэнтий аймаг, Дадал сум/
- 3-р байр Жамбалдоржиева СОЕЛМА Бальжинимаевна “Тэрэнги” ягаан цэцэг загвар /Забайкальский край, Могойтуйский район/
3. Өдөр тутмын хувцасны загвар зохион бүтээгч
- 1-р байр Золотоева ЮЛИЯ Ниловна, Шидэ Найданова нарын загвар /г.Улан-Удэ/
- 2-р байр Дугаржапова ТУЯНА Басагадаевна "Басагаадайн басагад” загвар, /Забайкальский край, Дульдургинский район/
- 3-р байр Балданова РОЗА Владимировна “Летние мелоды-зуны аялгуу” /Забайкальский край, п.Агинское/
4. Авангард хувцасны загвар зохион бүтээгч
- 1-р байр Тудупова Лена Корниловна “ Элэнцийн замаар” загвар /Забайкальский край, Агинский район/
- 2-р байр Бунаев Сергей Геннадьвич, Николаева Ольга Николаевна "Нити времени" коллекция "Дэлхэйн баялнг" загвар /Иркутская область Ольхонский район/
- 3-р байр Санжиева Ирина Ильинична “Үдийн манан” загвар /г.Улан-Удэ/ тус тус эзэллээ.
Тэмцээний ерөнхий шүүгчээр:
- БАТАА БАТЖАРГАЛ /Монголын хувцасны дизайнеруупын холбооны тэргүүн, Урлах эрдийн дээд сургуулийн зөвлөх багш, савхин хувцасны Би Энд Би Эс ХХК-ний захирал/
Шүүгчээр:
- ЦЫБИКОВА ЦЫДЕНЖАБ ЦЫБЕНДОРЖИЕВНА ОХУ-н Касгийн газрын “Орос сэтгэл” шагналын эзэн, Буриадын Агийн тойргийн Соёлын Гавьяат зүтгэлтэн
- ЖАРГАЛСАЙХАНЫ ОРХОНТУУЛ /БШУГ-ын дүрслэх урлаг, зураг зүй, дизайн технологийн боловсрол хариуцсан ахлах арга зүйч, гутал, жижиг савхин эдлэлийн дизайнер зохион бүтээгч, “Булган модель” сургалтын төвийг үүсгэн байгуулагч, БТА, Боловсролын удирдлагын ухааны магистр/
- БААСАНДОРЖИЙН НАЙРАМДАЛ /Erdenet model Агентлагийг үүсгэн байгуулагч, Мисс Монголиа холбооны төвийн бүсийн төлөөлөгч, Эрдэнэт Үйлдвэрийн Соёл урлагийн цогцолборын гоо зүйн багш, Соёлын тэргүүний ажилтан /
- Б.Сувд ӨМӨЗО-ны “Буриад хувцас: уламжлал ба орчин үе” загвар зохион бүтээгчдийн бүтээлийн уралдааны шүүгч
- САРАПУЛОВ ИГОРЬ ВЯЧЕСЛАВОВИЧ – Буриадын Бүгд найрамдах улсын П.И.Чайковскийн нэрэмжит “Урлагийн коллеж”-ийн хувцасны дизайнер.
- КУКЛИН ЭДУАРД АЛЕКСАНДРОВИЧ Эрхүү мужийн “Буриад хувцас: уламжлал ба орчин үе” загвар зохион бүтээгчдийн бүтээлийн уралдааны шүүгчээр ажиллаа.