Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан Боомтын сэргэлтийн хүрээнд хэрэгжиж буй төсөл болох Зүүнбаян- Ханги чиглэлийн 226.9 км төмөр замын замын нээлтийн үйл ажиллагаа 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр болж байна.
Тус төмөр замын бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, төслийг богино хугацаанд буюу 8 сарын хугацаанд дуусгаж ашиглалтад оруулж чадсан бөгөөд гүйцэтгэгчээр "Монголиан транс лайн" ХХК болон "Монголиан транс ложистик" ХХК ажилласан байна.
Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг ашиглалтад оруулснаар импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал 20 сая тонноор, төмөр замаар тээвэрлэж байгаа нийт тээврийн хэмжээ 65 хувиар нэмэгдэх тооцоолол бий.
Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 180 аж ахуйн нэгж, 3500 гаруй ажилчид оролцож, дээрх төслийн хүрээнд ойролцоогоор 1300 гаруй ажлын байрыг шинээр бий болгож байна.