Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров Монгол Улсад төрийн айлчлал хийж буй. Айлчлалын хүрээнд Ах дүүгийн харилцаа тогтоох тухай Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Бүгд найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хот хоорондын хэлэлцээрт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Бишкек хотын дарга Эмилбек Абдыкадыров нар гарын үсэг зурлаа.
Энэхүү хэлэлцээрийн хүрээнд цаашид хоёр хот илүү өргөн хүрээнд хамтран ажиллах боломж бүрдэх юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС