Сонгинохайрхан дүүргийн гэр хороолол дахь холбоос замыг түр хааж, туннель хийнэ

A- A A+
Сонгинохайрхан дүүргийн гэр хороолол дахь холбоос замыг түр хааж, туннель хийнэ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох бүтээн байгуулалт хийж, туннель байгуулах барилгын ажил эхэлж буй. Уг төслийн хүрээнд нийт 3.9 км урттай, зургаан эгнээ авто зам тавьж, таван туннель барихаар төлөвлөсөн юм. Үүнээс Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд 18 метр урт, 5.3 метр өндөр, 13 метр өргөнтэй туннелийн барилгын ажил эхлээд байна.

Үүнтэй холбогдуулан тус хорооны гэр хороолол дахь холбоос замыг долоодугаар сарын 23-ны 07:00 цагаас есдүгээр сарын 15-ны 06:00 цаг хүртэл бүтэн хааж, явган зорчигч, тээврийн хэрэгслийг түр замаар зорчуулах юм. Уг байршилд 1600 өрх амьдардаг бөгөөд зам хаах талаар оршин суугчдад мэдээлэл хүргүүлж, зорчих замыг тэмдэглэн заагаад буй.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС