Нийтийн тээврийн долоон чиглэлд түр өөрчлөлт орууллаа

A- A A+
Нийтийн тээврийн долоон чиглэлд түр өөрчлөлт орууллаа

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо буюу Зайсангийн KFC-ийн уулзвараас Уулын зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж буй. Тодруулбал, долоодугаар сарын 28-ны өдрийн 23:00 цагаас наймдугаар сарын 15-ны өдрийн 06:00 цаг хүртэл тус замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засвар шинэчлэл хийнэ. Иймд  авто замын засвар, шинэчлэлтэй холбогдуулан дараах долоон чиглэлд түр өөрчлөлт оруулаад байна.

Ч:42Z “Сүлжмэл – Нарны гүүр - Зайсан”

Ч:45Z “Ган хийц – ХМК - Зайсан ”

Ч:52Z “3,4 дүгээр хороолол – Тэнгис кино театр - Зайсан”

Ч:55Z “Зайсан – Дэнжийн 1000 – ЗГА Бааз – Согоотын гудамж”

Ч:65Z “Зайсан – Офицеруудын ордон”

Ч:66Z “Зайсан – Цэцэг төв – 11 дүгээр хороолол”

Ч:72Z “Богдхан амралт – Төв номын сан – МУБИС – Хөгжим бүжгийн коллеж”

Нийтийн тээврийн хэрэгсэл дээрх зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ. Мөн иргэд та бүхэн тухайн чиглэлийн  мэдээллийг харахдаа "UB bus" аппликейшнээс “Z” тэмдэгтэйг харна уу.

Чиглэл, үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.

НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР