сар шинээр 393 нярай мэндэлжээ

A- A A+
сар шинээр 393 нярай мэндэлжээ

“Бүх нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрийн амралтын үед эрүүл мэндийн байгууллагын ажиллах журам”-ын дагуу  эмнэлгийн тусламж үйлчилгээний мэдээг 2024 оны 02 сарын 10-13-ны өдрийн хооронд авсныг ЭМЯ мэдээллээ.

ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭДЭЭ

2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 13-ны цагаан сарын баярын амралтын өдрүүдэд нийт 388 эх амаржиж, 393 нярай амьд төрсөн байна. Амьд төрсөн нярайн 220 нь эрэгтэй, 173 нь эмэгтэй байна. Амьгүй төрөлтийн 1 тохиолдол бүртгэгдсэн байна.

Зураг 1: Амаржсан эх, нярайн мэдээлэл, 2024.02.10-2024.02.13-ны өдрүүдэд

Осол гэмтлийн улмаас нас барсан 13 тохиолдол бүртгэгдсэнээс архины хордлогын шалтгаант 5, бусад хордлогын шалтгаант 3,  хөлдөлт, осголтын улмаас 1, бусад ослын улмаас 4 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Амбулаторт 21 612 үзлэг хийгдсэний 71.6 хувь нь өрх, сумын эрүүл мэндийн төвд хийгдсэн байна. Түргэн тусламжийн 7990 дуудлага хүлээн авч үйлчилснээс 2108 буюу 26.4 хувь нь хүүхэд, 5882 буюу 73.6 хувь нь насанд хүрэгчид байна.

Зураг 2: Эмчийн үзлэгийн тоо, 2024.02.10-2024.02.13-ны өдрүүдэд

Эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт өдөрт дунджаар  120 насанд хүрэгч, 95 хүүхэд эмчлүүлсэн байна. Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 57.5 хувь уушгины хатгалгаатай хүүхдүүд байна.

Улсын хэмжээнд хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар 02 сарын 10-аас 02 сарын 13-ны өдрийн мэдээгээр нийт 11790 хүн үйлчлүүлсэн. Үүнээс 6202 буюу 52.6 нь насанд хүрэгчид, 5588 буюу 47.4 хувь нь хүүхэд байна. Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн насанд хүрэгчдийн 14.0% (870), хүүхдийн 7.9% (439) нь осол гэмтлийн шалтгаантай байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн хөгжлийн төв