Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар: Энэ жилийн улсын баяр наадмаар Төв цэнгэлдэхийн гадна талд хуушуурын худалдаа хийлгэхгүй, Нарантуулыг нүүлгэж очуулахгүй гэдгийг хэлье. Наадмаар Төв цэнгэлдэхийг тойроод битүү углааш, худалдаа үйлчилгээ болчихдог.
Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд чанар, стандарт тавина. Хуушуур хайрсан тосоо гадна ногоон байгууламж руу асгадаг. Энэ жил ийм байдал гаргахгүй. Дэд бүтэцтэй, зөөврийн үйлчилгээнд стандарт тогтоож, сонгон шалгаруулалт хийж өгнө.
Үндэсний их баяр наадмыг энэ жил онцлогтой хийхээр Соёлын Яамтай ярьсан. Өндөр гэгээн Занабазарын урласан 21 Дарь эхийг Төв цэнгэлдэхийн орчимд байрлуулж, гадаад, дотоодын жуулчдад үзүүлэх, Монголын Уран Зургийн Галерейн хосгүй үнэт бүтээлүүдийг олон түмэнд дэлгэнэ.
Баяр наадмыг зохион байгуулах үндэсний хорооны орлогч даргын хувьд энэ жилийн наадмыг өөр байдлаар хийх саналаа хэлсэн. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засвар үйлчилгээний ажил хуваарийн дагуу явж байгаа” хэмээн ярилаа.