Цагдаагийн байгууллагад 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 15.54 цагт Сүхбаатар дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах "Үндэсний соёл амралтын хүрээлэн"-д 18-19 орчим насны иргэн "Галзуу хулгана" тоглоом дээр суугаад, зогсох үед нас барсан байдалтай байна" гэх мэдээллийг ирүүлсэн.
Уг дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид хойшлуулашгүй ажиллагааг явуулж байна. Энэ талаар тодруулахад
Үндэсний соёл амралтын хүрээлэнд 2024 оны тавдугаар сарын эхээр цагийн ажилтнаар ажилд орсон ажилтан маань өнөөдөр амралтын өдрөөрөө паркийн тоглоом дээр тоглож байгаад ийм харамсалтай явдал боллоо. Цагдаагийн байгууллагаас шүүх шинжилгээний бүрэлдэхүүн ирж ажилласан. Бүрэлдэхүүний зөвлөмжийн дагуу ар гэрт нь мэдэгдсэн.
Анхны мэдээллээр 12-13 настай дүүтэйгээ хамт явж байсан гэдэг мэдээлэл авсан. Манайх дадлага хийлгэж, ажилтнуудаа ажиллуулдаг. Талийгаач тоглоомоос унаагүй.
Тухайн хүн маань галзуу хулгана тоглоомын суудал дээр ухаангүй байдалтай байсан учраас эмчид үзүүлэхэд нас барсан байсан. Манай байгууллагын эмч Түргэн тусламжийн эмч ирэхээс өмнө газар дээр нь үзлэг хийж, анхны тусламжийг үзүүлсэн. "Галзуу хулгана" тоглоомын санамж дээр жирэмсэн эх, нуруу нь өвддөг, зүрх судасны өвчтэй хүмүүс үйлчлүүлэхийг хориглосон байдаг. Наснаас гадна өндрийн хязгаарын талаарх санамж сэрэмжлүүлгийг байршуулсан. гэв.