Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүн асан Ц.Гарамжавыг Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-аас 48 цагийн хугацаатай баривчилсан байна.
Түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй гэж үзэн ийнхүү баривчилсан аж.
Ц.Гарамжав нь Монполимет Группийн зөвлөхөөр ажилладаг бөгөөд 2016-2020 онд УИХ-д сонгогдож байв.