Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Мотив хамтлагийн дуучин Б.Эрдэнэбаярт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Мөн түүнийг цагдан хорих үеэр гавтайгаа зугтсан, Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид шөнийн 02:00 цагт баривчилсан тухай эх сурвалж мэдээллээ.
Дуучин Б.Эрдэнэбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн” гэмт хэрэгт холбогдуулан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналтай эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 17-ний өдөр хянан шийдвэрлэсэн аж.