Дуучин Б.Амархүүд хар тамхи, мансууруулах бодисны зүйл хэрэглэсэн, биедээ хадгалсан гэх үндэслэлээр хоёр жилийн ял оногдуулсан. Гэвч тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд давж заалдах шатны шүүхэд хандсан юм.
Тэгвэл давж заалдах шатны шүүх хурал өчигдөр нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд болж өнгөрлөө. Эх сурвалжийн мэдээлснээр шүүх хуралдаанаар Б.Амархүүгийн хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа. Мөн хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэв.