Нэг том хүн, гурван хүүхэд зорчиж явсан машин голд цөмөрчээ

A- A A+
Нэг том хүн, гурван хүүхэд зорчиж явсан машин голд цөмөрчээ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Их нарийн” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 15 км/ Иргэн С-ын “Ниссан Марч” загварын суудлын автомашин Орхон голын мөсөнд цөмөрч орсон тухай дуудлагыг 01.19-ний өдрийн 22:20 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 15 км замыг туулан 23:21 цагт очиж 1:25 цаг ажиллаж тус автомашиныг гаргасан байна. Уг автомашинд 1 том хүн, 3 хүүхэд зорчин явж байжээ.