Тавдугаар сарын 22-ны өдөр буюу эхлэн орон нутаг уруу зорчих хөдөлгөөнийг нээнэ гэдгийг Улсын онцгой комиссын Шуурхай штабын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээллээ.
ДэлгэрэнгүйКовид-19 цар тахлын үеийн өнөөгийн нөхцөл байдал, эдийн засгийг дэмжих Засгийн газрын шийдвэрийн дагуу 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс дээрх татвар төлөгчдийн арилжааны банкны харилцах дансны битүүмжлэлийг цуцалж, үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангасныг Татварын ерөнхий газраас мэдэгдлээ.
ДэлгэрэнгүйДэлхийн цахим засаглалын жишиг улс болсон Эстони улс эдгээр өдрүүдэд “Цахим засаглал” -ын олон улсын бага хурлыг онлайн хэлбэрээр зохион байгуулж байна.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалтын үеэр тус салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдлүүдийн талаар хэлэлцэж, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хүрээнд түр ажилчдыг улирлын чанартай нийгмийн даатгалд хамруулах асуудлыг хөндсөн. Энэ асуудлыг салбарын яам судлаж дараах хариуг ирүүлсэн байна.Аялал жуулчлалын салбарт хөдөлмөрийн түр гэрээгээр ажилладаг ажилчдыг улирлын чанартай нийгмийн даатгалын шимтгэл төлдөг ангилалд хамааруулах асуудал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дүгээр зүйлийн 46.3 дахь хэсэгт “Улирлын шинжтэй ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж, байгууллагын үндсэн ажилтны ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг цалин хөлсний доод хэмжээгээр тооцон ажил олгогч төлнө” гэж “Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 7 дахь хэсэг “Хуанлийн жилд 7 сараас доошгүй хугацаагаар улирлын чанартай ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтныг жилийн туршид нийгмийн даатгалд хамруулсанд тооцно” гэж 16 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасан ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр төлнө гэж тус тус заасны дагуу тус салбарт хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилчид улирлын чанартай нийгмийн даатгалын шимтгэл төлдөг ангилалд хамрагдах боломжтой гэжээ. Тухайн байгууллага 7 сараас доошгүй хугацаагаар улирлын чанартай ажил, үйлчилгээ эрхэлсэн бол Сангийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 246/А/245 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Нийгмийн даатгалын сангийн анхан шатны бүртгэлийн маягт хөтлөх журам” -ын 2.26.9-т заасны дагуу ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд бүртгэх 25 ангиллын даатгуулагчийн төрөл, кодоор бүртгүүлэн тайланг хүлээлгэн өгснөөр улирлын чанартай ажил үйлчилгээ эрхлэгч гэсэн ангилалд хамрагдах юм байна.
ДэлгэрэнгүйДэлхийн цахим засаглалын жишиг улс болсон Эстони улс эдгээр өдрүүдэд “Цахим засаглал” -ын олон улсын бага хурлыг онлайн хэлбэрээр зохион байгуулж байна.
ДэлгэрэнгүйНийслэлийн 97-р сургуулийн гурван давхраас тус сургуулийн монгол хэл, бичгийн багш нас барсан хэрэг өчигдөр гарсан юм
ДэлгэрэнгүйӨнөөдөр хаврын бүх нийтээр мод тарих өдөр тохиож байна. Энэ өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Өрх бүр хашаандаа мод тарья” аяны нээлт боллоо. Тус аяны хүрээнд нийслэлийн 6 дүүргийн 100 хороонд 25000 хашаанд мод суулгах бэлтгэл ажлыг хангасан бөгөөд хамгийн олон гэр хорооллын өрхтэй Сонгинохайрхан дүүргээс аяныг эхлүүллээ. Аяны нээлтийн ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа болон албаны бусад хүмүүс оролцлоо. Бүх нийтээрээ мод тарих үндэсний өдрийг 22 дахь удаагаа зохион байгуулж байгаа. Жил бүр мод тарьдаг ч арчилгаа, усалгаа, ургалтыг анхаарах нь нэн чухал гэдгийг салбарын сайд онцолсон юм. Иймээс энэ жил 14 төрлийн модны 25000 суулгацыг айл өрхөд хүлээлгэн өгөхдээ давхар гэрчилгээ олгож хянахаар болжээ. “Өрх бүр хашаандаа мод тарья” аян 5 дугаар сарын 15-аас 22-ны өдрүүдэд үргэлжилнэ. Дүүрэг бүрийн сонгогдсон байршлын айл өрхүүдэд суулгац болон шаардлагатай шороо, элс, бордоо зэргийг хүргэх, зааварчилгаа өгөх ажлыг нийслэлийн засаг даргын тамгын газраас зохион байгуулж байна. Мод тарих айл өрхийг сонгохдоо тухайн хорооны нутаг дэвсгэрийн дахин төлөвлөлтийн хугацаа байршил зэргээс харгалзаж үзжээ. Өнгөрсөн хугацаанд бүх нийтээр мод тарих өдрөөр 13.7 сая гаруй мод тарьсан. Гэвч тарьсан мод бүр ургадаггүй туршлага бий. Иймд арчилгаа, усалгаа, хамгаалалтыг сайжруулан, амьдралтын хувийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа учир тарьсан мод нь эзэнтэй байх үүднээс энэ жил өрх бүрийн хашаанд тарих нь чухал гэж үзсэн байна. Өрх бүр хашаандаа мод тарьсанаар агаар цэвэршүүлэх, орчны бохирдол, дуу чимээг бууруулах, экологийн боловсролыг дээшлүүлэх зэрэг давуу талуудыг бий болгож эрүүл, ая тухтай амьдрах орчин бүрдэх юм.
Дэлгэрэнгүй“Байгаль орчин аялал жуулчлалын яам” 100 хоногт салбартаа хийж, хэрэгжүүлсэн ажлуудаас онцлон танилцуулж байна.
Дэлгэрэнгүй2021 оны тавдугаар сарын 14-ний байдлаар төллөвөл зохих 24 сая эх малын 17.5 сая буюу 70.8 хувь нь төллөөд байна. Бүсээр нь авч үзвэл, баруун бүсэд 81.9, хангайн бүсэд 67.7, төвийн бүсэд 63.7, зүүн бүсэд 75.6 хувьтай мал төллөлт үргэлжилж байна.
ДэлгэрэнгүйСүүлийн 24 цагт 515 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 47548 болж нэмэгдлээ. Харин 1049 хүн эдгэрэн эмнэлгээс гарч, долоон хүн нас баржээ.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хилийн Алтанбулаг боомтын нөхцөл байдал, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хийгдэж буй дархлаажуулалтын ажлын явцтай танилцлаа.
ДэлгэрэнгүйСүүлийн 24 цагт 585 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 47033 болж нэмэгдлээ. 1570 хүн эдгэрэн эмнэлгээс гарч, есөн хүн нас баржээ. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 478, орон нутагт 106 тохиолдол илэрч, дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол 584, гадаадаас зөөвөрлөгдөн ирж, Дорноговь аймагт тусгаарлагдаж байсан нэг хүний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Өнөөдрийн байдлаар нийт 4525 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2444, хүндэвтэр 1451, хүнд 514, маш хүнд 116 хүн байна. Одоогоор 9000 гаруй хүн Covid-19-ийн эмчилгээнд хамрагдаж байна. Дөрөвдүгээр сарын 15-нд онош нь батлагдсан 69 настай эмэгтэй Дөрөвдүгээр сарын 23-нд онош нь батлагдсан 86 настай эмэгтэй Тавдугаар сарын 10-нд онош нь батлагдсан 88 настай эмэгтэй Дөрөвдүгээр сарын 19-нд онош нь батлагдсан 64 настай эрэгтэй Тавдугаар сарын 30-нд онош нь батлагдсан 80 настай эрэгтэй Дөрөвдүгээр сарын 2-нд онош нь батлагдсан 91 настай эрэгтэй Тавдугаар сарын 2-нд онош нь батлагдсан 69 настай эмэгтэй Төвдугаар сарын 8-нд онош нь батлагдсан 88 настай эмэгтэй Дөрөвдүгээр сарын 24-нд онош ньбатлагдсан 66 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Covid-19-ийн нэн хүнд хэлбэрээр нас барсан байна. Өчигдөр нийт 29478 хүн вакцинжуулалтад хамрагдлаа. Улаанбатар хотод 908634 хүн буюу 95.3 хувь нь нэгдүгээр тун хийлгэсэн байгаа бол хоёрдугаар тунд 483578 хүн хамрагдаад байна. Хөдөө орон нутагт 803943, хоёрдугаар тунд 151074 хүн хамрагдсан байна. Сүүлийн 24 цагт орон нутагт: Сүхбаатар аймаг – 4 Дорноговь аймаг – 3 Төв аймаг – 33 Сэлэнгэ аймаг – 5 Өвөрхангай аймаг – 9 Завхан аймаг – 32 Говь-Алтай аймаг – 8 Увс аймаг – 1 Ховд аймаг – 1 тохиолдол тус тус бүртгэгджээ. Нийслэлийн хэмжээнд гурван түр цэг байгуулан, архаг суурь өвчтэй, Улсын төв нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж, дархлаажуулалтад хамрагдах боломжтой зохицуулалт хийж байна.
ДэлгэрэнгүйСЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гол, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
ДэлгэрэнгүйМонгол Улсын Шадар Сайдын ахалсан Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны ээлжит цахим хуралдаанаар 2020 оны ажлаа хэлэлцэж, энэ онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталлаа.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үүргээ бүрэн ухамсарлаж, хэрэгжилтийг хангахад тууштай хүчин чармайлт гаргахаар зорин ажиллаж байгаа.
Дэлгэрэнгүй