Т.Баярхүү: 6-р сарын 15-ныг хүртэл хүүхдүүдээ орон нутаг руу аль болох авч явахгүй байхыг зөвлөж байна

A- A A+
Т.Баярхүү: 6-р сарын 15-ныг хүртэл хүүхдүүдээ орон нутаг руу аль болох авч явахгүй байхыг зөвлөж байна

Тавдугаар сарын 22-ны өдөр буюу эхлэн орон нутаг уруу зорчих хөдөлгөөнийг нээнэ гэдгийг Улсын онцгой комиссын Шуурхай штабын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээллээ.

Хэдийгээр орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээж байгаа хэдий ч зургадугаар сарын 15-ны хүртэл хүүхдүүдээ орон нутаг руу авч явахгүй байхыг тэрбээр зөвлөсөн юм.

Учир нь нийслэл дэх дархлаажуулалтын хувь өндөр байгаа хэдий ч орон нутагт дархлаажуулалт төдийлөн өндөр хувьтай биш байгаа тул эрсдэлтэй нөхцөл үүсэх магадлалтай юм байна.

Зургадугаар сарын 15-ны өдөр гэдэг нь орон нутгийн иргэд дархлаажуулалтын хоёрдугаар тунд хамрагдаад 14 хоног хугацаа тул ийн хугацаа тогтож байгаа аж.

Өнөөдрийн байдлаар 0-18 насны 10 мянган хүүхэд шинэ коронавирусийн халдвар авсан бөгөөд дийлэнх нь шинж тэмдэггүй байгаа учраас орон нутаг руу хүүхдээ явуулах нь баг, сум, суурингуудад халдвар гарах эрсдэлийг нэмэгдүүлнэ гэдгийг УОК-ын Шуурхай штабын эрүүл мэндийн мэргэжилтэн зөвлөсөн юм.