Сүүлийн 24 цагт 585 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 47033 болж нэмэгдлээ. 1570 хүн эдгэрэн эмнэлгээс гарч, есөн хүн нас баржээ. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 478, орон нутагт 106 тохиолдол илэрч, дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол 584, гадаадаас зөөвөрлөгдөн ирж, Дорноговь аймагт тусгаарлагдаж байсан нэг хүний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Өнөөдрийн байдлаар нийт 4525 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2444, хүндэвтэр 1451, хүнд 514, маш хүнд 116 хүн байна. Одоогоор 9000 гаруй хүн Covid-19-ийн эмчилгээнд хамрагдаж байна.
Дөрөвдүгээр сарын 15-нд онош нь батлагдсан 69 настай эмэгтэй
Дөрөвдүгээр сарын 23-нд онош нь батлагдсан 86 настай эмэгтэй
Тавдугаар сарын 10-нд онош нь батлагдсан 88 настай эмэгтэй
Дөрөвдүгээр сарын 19-нд онош нь батлагдсан 64 настай эрэгтэй
Тавдугаар сарын 30-нд онош нь батлагдсан 80 настай эрэгтэй
Дөрөвдүгээр сарын 2-нд онош нь батлагдсан 91 настай эрэгтэй
Тавдугаар сарын 2-нд онош нь батлагдсан 69 настай эмэгтэй
Төвдугаар сарын 8-нд онош нь батлагдсан 88 настай эмэгтэй
Дөрөвдүгээр сарын 24-нд онош ньбатлагдсан 66 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Covid-19-ийн нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.
Өчигдөр нийт 29478 хүн вакцинжуулалтад хамрагдлаа. Улаанбатар хотод 908634 хүн буюу 95.3 хувь нь нэгдүгээр тун хийлгэсэн байгаа бол хоёрдугаар тунд 483578 хүн хамрагдаад байна. Хөдөө орон нутагт 803943, хоёрдугаар тунд 151074 хүн хамрагдсан байна.
Сүүлийн 24 цагт орон нутагт:
Сүхбаатар аймаг – 4
Дорноговь аймаг – 3
Төв аймаг – 33
Сэлэнгэ аймаг – 5
Өвөрхангай аймаг – 9
Завхан аймаг – 32
Говь-Алтай аймаг – 8
Увс аймаг – 1
Ховд аймаг – 1 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Нийслэлийн хэмжээнд гурван түр цэг байгуулан, архаг суурь өвчтэй, Улсын төв нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж, дархлаажуулалтад хамрагдах боломжтой зохицуулалт хийж байна.