"Форбес" сэтгүүл зургаа дахь жилдээ “30 Under 30 Asia” буюу нийгэмд эерэг өөрчлөлт авчирч буй 30 хүртэлх насны 300 шилдэг залууг тодруулдаг жагсаалтаа өнөө өглөө танилцууллаа. Энэ жилийн хувьд covid-19 цар тахлын нийгэмд эдийн засаг, эрүүл мэндэд үзүүлж буй сорилттой чадварлагаар тэмцэж, шинэ боломж, гарцыг нийгэмдээ бий болгосон шинэ мянганы залуусыг онцолсон байна. Технологи, инноваци, шинжлэх ухаан, эрүүл мэнд, урлаг, энтертайнмэнт, спорт, эдийн засаг, хэвлэл мэдээлэл, бизнес зэрэг нийт арван салбарын 2500 гаруй нэр дэвшигчдийг Форбесийн сэтгүүлчид болон салбаруудын мэргэжилтнүүд хийж буй ажлынх нь цар хүрээ, үр нөлөөг харгалзан үзэж салбарт тус бүр 30 манлайлагч залууг нэрлэсэний дотор Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ багтжээ. Форбес: Б.Болор-Эрдэнийг “30 хүртэл насны Азийн 300 шилдэг залуу”-гаар нэрлэлээ Тэрээр “Б.Болор-Эрдэнэ бол Монголын Харицлаа холбоо мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж буй хамгийн залуу бас анхны эмэгтэй удирдагч юм. Тэрээр цахим үндэстэн болох Монгол улсын 5 жилийн төлөвлөгөөг гардан хэрэгжүүлж байна. Ажлаа эхлүүлсэн эхний таван сардаа төрөөс үзүүлэх 181 төрлийн үйлчилгээг иргэдэд ойртуулан цахимжуулж, нэг дор нэгтгэсэн E-Mongolia системийг нэвтрүүлжээ. Орон нутагт төрж өссөн тэрээр хөдөө орон нутгийн эмэгтэй сурагчдыг код бичиж сургах төслийг өдгөө эхлүүлээд буй. Б.Болор-Эрдэнэ нийтийн удирдлагаар Оксфордын их сургуульд сурсан бөгөөд Дэлхийн банк, НҮБ, Азийн хөгжлийн банканд ажиллаж байсан туршлагатай” хэмээн онцолжээ 30 хүртэлх насны 300 онцлох залуусын тоонд БНСУ-аас K-pop од Ji-eun Lee “IU”, жүжигчин Joo-hyuk Nam,ширээний теннисний спортоор дэлхийд №1-т эрэмбэлэгддэг, Хятадын тамирчин Chen Meng, Австралийн рэппер Danzal Baker нар багтжээ. Эх сурвалж: Forbes.mn
ДэлгэрэнгүйЗасгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж улсын хэмжээнд уул уурхайн улмаас эвдрэлд орсон 8000 га талбайг нөхөн сэргээх зорилт тусгасан.
Дэлгэрэнгүй-Монгол Улсад сүүлийн 24 цагт 12401 хүнд шинжилгээ хийхэд Covid-19-ийн 889 шинэ тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд халдварын нийт тохиолдол 22884 болсон байна. Мөн өнгөрсөн хоногт Covid-19-ийн улмаас таван хүн нас барлаа.
ДэлгэрэнгүйCOVID-19 ERSDEL систем нь иргэдэд коронавируст халдварт өртсөн байж болзошгүй тухай мэдэгдлийг цаг алдалгүй мэдээлэх боломжийг олгох юм. Мөн коронавируст халдвартай өвчтөн болон хавьтлыг илрүүлэх, тандан судалгааны ажлыг нь хялбарчлахад үндсэн үүрэг нь оршино.
ДэлгэрэнгүйНийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Өнгөрсөн зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 12 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн.
ДэлгэрэнгүйИх хурлын гишүүдийн ээлжит дуулиан үргэлжилж байна. Тодруулбал УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж согтуугаар авто тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зам тээврийн ноцтой осол гаргаж, гэмтлийн эмнэлэгт хүргэгджээ.
ДэлгэрэнгүйДархан Уул аймгийн Дархан суманд Covid-19 халдварын тархалт нэмэгдэж буйтай холбоотойгоор өнөөдөр /2021.04.18/ 06:00 цагаас энэ сарын 23-ны өдрийг дуустал зургаан хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоосон байна.
ДэлгэрэнгүйЭрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллээ өнөөдөр (2021.4.18) хийлээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хүмүүсийн хамгийн их бөөгнөрөл үүсгэдэг эрсдэлтэй цэг болох автобусны буудлуудыг угаах ажлыг өчигдрөөс эхлүүлжээ. Уг ажил өнөөдөр /2021.04.18/ үргэлжилж байна.
ДэлгэрэнгүйЭрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллээ өнөөдөр (2021.4.18) хийлээ.
ДэлгэрэнгүйМаргааш буюу 04 дүгээр сарын 19-ны өглөө Монгол Улсын иргэн бүрийн ухаалаг гар утсанд Google болон Apple компаниас мэдэгдэл очих болно. Үүнийг та цочирдолгүй хүлээн авч, зааврын дагуу COVID-19 ERSDEL системийг гар утсандаа суулгаарай.
ДэлгэрэнгүйИрэх зургаадугаар сард болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Х.Баттулга дахин нэр дэвших боломжтой эсэхийг шийдэх Цэцийн дунд суудлын хуралдаан өндөрлөж шийдвэрээ гаргажээ.
ДэлгэрэнгүйКовидын халдвар хөл хорьсон сүүлийн 7 хоногт эрс нэмэгдэж өдөрт 700-1340 хүрсэнд олон хүн гайхаж эргэлзэж буй. Гэтэл энэ нь халдварын нууц үедээ байсан тохиолдлууд, ойрын хавьтагчдаас нь 5-7 хоногийн дараа илэрч буйтай холбоотой аж.
ДэлгэрэнгүйХаврын улиралд ой, хээрийн болон өнжмөл шар өвсний түймэр ихэсдэг. Иргэддээ сэрэмжлүүлэг болгох үүднээс Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга хурандаа Г.Нэргүйтэй ярилцлаа.
ДэлгэрэнгүйБ.Ууганбат: Төрийн албан хаагчид өглөө 08:30 цагаас өмнө, орой 17:00 цагаас хойш хөдөлгөөнд оролцоно
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт дөрөвдүгээр сарын 9-15-ны хооронд иргэдээс нийт 2980 дуудлага иржээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 14 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 2.05 минут секунд байна.
ДэлгэрэнгүйТаны “Ковид-19” PCR шинжилгээний хариу эерэг гарсан үед хаана, хэнд хандах, хэрхэн бусдад сэрэмжлүүлэхээ мэдэхгүй байна уу. Тэгвэл цахим хэлбэрээр энэ асуудлыг шийдэхээр COVID-19 ERSDEL системийг УОК-оос ирэх Даваа гараг буюу 04 дүгээр сарын 19-нд ашиглалтад оруулахад бэлэн боллоо.
Дэлгэрэнгүй
















