Дэлхийн 188 орон оролцсон Оюуны спортын оргил тэмцээн болох шатрын 44-р Олимпиадад Орхон аймгийн Хангарьд спорт клубын тамирчин Мөнгөнзул Бат-эрдэнэ түүхэндээ анх удаа Алтан медаль эх орондоо авчирлаа.
Тодруулбал, олон улсын мастер Т.Мөнхзул эмэгтэй их мастер цолны гурав дахь номоо биелүүлснээр эмэгтэй их мастер цолны болзол хангасан. Харин өнөөдөр/2022.08.09/ Б.Мөнгөнзул шатрын олимпиадын дөрөвдүгээр ширээг амжилтаараа тэргүүлж, алтан медаль хүртэхээр болжээ. Өдгөө 17 настай түүнээс илүү дөрөвдүгээр ширээнд амжилттай тоглосон тоглогч нэгээхэн ч үгүй.
Ийнхүү Монгол Улс түүхэндээ анх удаагаа дэлхийн шатрын олимпиадаас алтан медаль хүртлээ.