card
Сүүлийн 24 цагт орон нутагт 1024 тохиолдол бүртгэгдсэн

Сүүлийн 24 цагт орон нутагт 1024 тохиолдол бүртгэгдсэн

Өнгөрсөн 24 цагт 2213  хүнээс халдвар илэрч, 37-83 насны 10  хүн нас барлаа. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тоо 100263 боллоо. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 12479 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 8070, хүндэвтэр 3149, хүнд 1053, маш хүнд 207 хүн байна. Эмнэлгээс 620 хүн эдгэрч гарсан бол гэрээр 569 хүн эдгэрч, хяналтаас гарлаа.

Дэлгэрэнгүй
Ковид-19 шинжилгээний хариу ЭЕРЭГ гарвал хаана, хэнд хандаж, бусдад сэрэмжлүүлэх бэ?

Ковид-19 шинжилгээний хариу ЭЕРЭГ гарвал хаана, хэнд хандаж, бусдад сэрэмжлүүлэх бэ?

Таны “Ковид-19” PCR шинжилгээний хариу эерэг гарсан үед хаана, хэнд хандах, хэрхэн бусдад сэрэмжлүүлэхээ мэдэхгүй байна уу. Тэгвэл цахим хэлбэрээр энэ асуудлыг шийдэх боломжтой. Тодруулбал, хэрвээ таны PCR шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд гар утсанд тань eruul.gerege.mn системээс нэг удаагийн баталгаажуулах линк ирнэ. Баталгаажуулах линк нь шинжилгээний хариу гарснаас хойш 4 цагийн дотор гар утсанд тань мессежеер ирэх учиртай. Ирсэн баталгаажуулах линк дээр дармагц COVID-19 ERSDEL системд шинжилгээний хариу тань автоматаар орж, тантай ойр байсан хүмүүст халдварт өртсөн байж болзошгүй талаарх сэрэмжлүүлгийг хүргэх болно. Энэ үед таны нэр, утас, байршлын зэрэг хувийн мэдээлэл COVID-19 ERSDEL системд хадгалагдахгүй мөн цааш дамжуулагдахгүй гэдгийн санаарай. Энэ боломжийг ашигласнаар та “ковид-19” халдварын эсрэг үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж буй хэрэг бөгөөд гэр бүл, хайртай дотны хүмүүсээ цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, хавьтлыг эрт илрүүлэх, тандан судалгаа хийх эрүүл мэндийн салбарынхны ажлыг хөнгөвчилж байгаа юм. COVID-19 ERSDEL SYSTEM ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? COVID-19 ERSDEL системийг ашиглахын тулд та iPhone утас хэрэглэдэг бол үйлдлийн систем нь 12.5, 13.7 хувилбар эсхүл түүнээс хойших хувилбарууд дээр “Settings” цэсээс тохиргоо хийх боломжтой. Android үйлдлийн системтэй утастай бол Playstore -оос COVID19 ERSDEL аппликейшныг татаж авснаар ашиглах боломжтой. Энэхүү системийг ашиглахын тулд та утасныхаа Bluetooth -ийг идэвхжүүлэх шаардлагатай ба таны утас хэдэн минут тутамд өөрчлөгддөг, санамсаргүй тоон дарааллыг үүсгэж, өөр хүний утастай тодорхой зайнд ойртох үед утаснууд өөр хоорондоо санамсаргүй тоон дарааллаа солилцоно. Таны хувийн мэдээлэл тэрхүү тоон дарааллаар хамгаалагдсан байх болно. Хэрвээ хэн нэгэн ковид-19-р өвдсөн тохиолдолд энэ тухайгаа КОВИД-19 ЭРСДЭЛ системд мэдэгдэх боломжтой. Ингэснээр тухайн хүний утастай сүүлийн 14 хоногт санамсаргүй тоон дараалал солилцсон бүх утсанд “ковид-19” халдварт өртсөн байж болзошгүй тухай анхааруулга очих бөгөөд тухайн халдвар авсан хүнийг тодорхойлох боломжгүй, харин халдвар авсан байж болзошгүй иргэнд эрт мэдээлж халдварын цаашдын тархалтыг эрт зогсоох боломж бүрдэнэ. Хавьтал тодорхойлох энэ ажил нь иргэн бүрийн идэвхтэй оролцоо, дэмжлэгээс хамаарах тул та бүхэн үүргээ биелүүлж, гадуур гарах, бусадтай харилцах үедээ COVID-19 ERSDEL системийг тогтмол ашиглаарай.

Дэлгэрэнгүй
Д.ЦЭЦГЭЭ: ЭЦСИЙН АМЬСГАЛАА ХУРААТАЛ Ж.МӨНХБАТААС ОХИНОО ӨМГӨӨЛНӨ, ХАМГААЛНА

Д.ЦЭЦГЭЭ: ЭЦСИЙН АМЬСГАЛАА ХУРААТАЛ Ж.МӨНХБАТААС ОХИНОО ӨМГӨӨЛНӨ, ХАМГААЛНА

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэртээ гар хүрч Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж байна. Эх сурвалжийн мэдээллээр Ж.Мөнхбат уг үйлдлийг гаргахдаа согтуу байжээ.

Дэлгэрэнгүй
200 орчим га талбайд цөлжилттэй тэмцэх ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ

200 орчим га талбайд цөлжилттэй тэмцэх ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ

Жил бүрийн зургадугаар  сарын 17-нд Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэж байхаар НҮБ-аас зарласан байдаг. Цөлжилт нь зөвхөн нэг улс орны асуудал биш.

Дэлгэрэнгүй
Үйлчлүүлэгчийн дархлаажуулалтад хамрагдсан гэрчилгээг шалгаагүй, халуун хэмжээгүй зэрэг зөрчлүүд илэрлээ

Үйлчлүүлэгчийн дархлаажуулалтад хамрагдсан гэрчилгээг шалгаагүй, халуун хэмжээгүй зэрэг зөрчлүүд илэрлээ

Нийслэлд коронавирусийн халдварын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан худалдаа, үйлчилгээний байгууллагуудад хяналт, шалгалт хийж байна.

Дэлгэрэнгүй
Kовидын үед хэвтүүлэн эмчлэх зардлыг ЭМД-ын сангаас санхүүжүүлж байна

Kовидын үед хэвтүүлэн эмчлэх зардлыг ЭМД-ын сангаас санхүүжүүлж байна

2021 оны 4-р сард Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын “Коронавируст халдварын эсрэг эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх журам, тусламж үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээ батлах тухай” хамтарсан тушаал батлагдсан. Энэ хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудаас 4 төрлийн тусламж, үйлчилгээг иргэдэд үзүүлж, гарах зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцаж байгаа. Үүний нэг нь "Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ" юм. Уг тусламж, үйлчилгээг эрсдлийн зэргээс нь хамааран эрсдэлтэй хөнгөн, хүндэвтэр, маш хүнд гэж ангилах бөгөөд өвчтөнийг харьяа аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн болон хувийн хэвшлийн эмнэлэгт тусгаарлаж, үзүүлэх тусламж үйлчилгээний төлбөрийг ЭМД-ын сангаас хариуцан ажиллаж байна.

Дэлгэрэнгүй
Удаа дараалан эхнэрээ зодсон УИХ-ын гишүүн М-ийг цагдаа шалгаж байна

Удаа дараалан эхнэрээ зодсон УИХ-ын гишүүн М-ийг цагдаа шалгаж байна

УИХ-ын гишүүн М эхнэрээ зодож, гэмтэл учруулсан гэх дуудлага Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт иржээ

Дэлгэрэнгүй
Жирэмсний 14-36 долоо хоногтой эхчүүдийг файзер вакцинд хамруулж эхэллээ

Жирэмсний 14-36 долоо хоногтой эхчүүдийг файзер вакцинд хамруулж эхэллээ

Коронавирусийн халдварын эсрэг вакцинжуулалтад өнөөдрөөс эхлэн жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулж эхэлсэн.

Дэлгэрэнгүй
Файзер вакцин насанд хүрэгчдэд 95, хүүхдүүдэд 100 хувийн дархлаа үүсгэж байна

Файзер вакцин насанд хүрэгчдэд 95, хүүхдүүдэд 100 хувийн дархлаа үүсгэж байна

Анагаах ухааны доктор, хүний их эмч Д.Мандахнаран дараах мэдээллийг өглөө: -Халдвар дархлаажуулалтад хамрагдаагүй иргэдэд түлхүү тархаж байна. Жирэмсэн эхчүүд, хүүхдүүд өвчилж байна. Бүрэн тундаа хамрагдсан иргэдийн өвчлөл, нас баралт дэлхий даяар буурч байна. 

Дэлгэрэнгүй
ЭМЯ: 1460 тохиолдол илэрч, 10 иргэн нас баржээ

ЭМЯ: 1460 тохиолдол илэрч, 10 иргэн нас баржээ

Сүүлийн 24 цагт 1460 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 70482 болж нэмэгдсэн бол 10 хүн нас барснаар 334 хүн халдвараас болж нас барлаа. Иймд гэртээ зочин урихгүй байх, гадуур шаардлагагүй бол явахгүй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй
Сүүлийн 24 цагт 1267 хүнээс халдвар илэрч, таван хүн нас баржээ.

Сүүлийн 24 цагт 1267 хүнээс халдвар илэрч, таван хүн нас баржээ.

Сүүлийн 24 цагт 9631 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 1267 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 67710 болж нэмэгдлээ. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 962, орон нутагт 305 тохиолдол бүртгэгдсэн. Мөн хугацаанд таван хүн нас баржээ

Дэлгэрэнгүй
Монголтой залгаа Тувагийн хил дээр хүний боом өвчин гарчээ

Монголтой залгаа Тувагийн хил дээр хүний боом өвчин гарчээ

Монгол Улстай хил залгаа ОХУ-ын Тувагийн Бүгд Найрамдах Улсын нутагт хүний боом өвчний нэг тохиолдол илэрч, хөл хорио тогтоосон байна.

Дэлгэрэнгүй
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА НАРТ КОВИД19-ЫН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТАА ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА НАРТ КОВИД19-ЫН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТАА ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд Б.Энхболд нар Аймгийн онцгой комиссын дарга нартай цахимаар хуралдаж, улсын хэмжээнд хийж буй вакцинжуулалтын талаарх нэгдсэн мэдээлэл өгч, орон нутаг дахь дархлаажуулалтын явц, тулгамдаж буй асуудлуудын талаар сонсож,  мэдээлэл солилцож, зарим үүрэг даалгаврыг өгөв.

Дэлгэрэнгүй
ЭНЭ САРЫН 15-НААС “КОВИД-19” ЦАР ТАХЛЫН ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ БУУРНА ГЭЖ ЭРДЭМТЭД ТООЦООЛЖЭЭ

ЭНЭ САРЫН 15-НААС “КОВИД-19” ЦАР ТАХЛЫН ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ БУУРНА ГЭЖ ЭРДЭМТЭД ТООЦООЛЖЭЭ

Монгол  Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар дархлаажуулалтын цэг болон Улсын онцгой комиссын Шуурхай штабт ажиллалаа.

Дэлгэрэнгүй
Э.Бат-Амгалан: Нийслэлээс сонгогдсон гишүүд Улаанбаатар хотоо төрийн бодлогоор дэмжих гэж Түр хороо байгуулсан

Э.Бат-Амгалан: Нийслэлээс сонгогдсон гишүүд Улаанбаатар хотоо төрийн бодлогоор дэмжих гэж Түр хороо байгуулсан

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нарын нийслэлээс сонгогдсон 23 гишүүн нэгдэж,  нам үл харгалзан, хотын хөгжлийн төлөө хүчээ нэгтгэн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороог өнгөрсөн баасан гарагт буюу тавдугаар сарын 28-нд байгуулсан. Тус Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалантай ярилцлаа.

Дэлгэрэнгүй