Дэлхийд нэн ховордож Улаан номд орсон Монгол оронд амьдардаг ан амьтдын үр төлүүдээр дагнасан 19 бүтээлийн үзэсгэлэнг Уран барималч, сийлбэрч Н.Алтаншагай гаргаад байна. Тэрээр “Zura” нэртэй бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгийн бүтээлүүдээ хөх, шар өнгийг хослуулж байгаль орчин, эх дэлхийгээ хайрлаарай гэсэн гол утга санааг илэрхийлжээ.
Тус үзэсгэлэн Баянзүрх дүүргийн Дүнжингарав худалдааны төвийн замын урд байрлах “Монгол арт” галерейд энэ сарын 10 хүртэл олон нийтэд нээлттэй үзүүлж байна.