Дэлхий даяар тархан суурьшсан Буриад зон олны түүх, соёлын уулзалтын хамгийн том арга хэмжээ болох "АЛТАРГАНА" олон улсын их наадам 2024 оны 07 сарын 26-28 ны өдрүүдэд Булган аймагт зохион байгуулагдана.
Энэ жилийн наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулахаар болж аймгийн зүгээс ажлын хэсэг гарч бэлтгэлдээ хэдийнээ ороод байна.
Өнөөдөр Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ ажлын хэсгийн хамтаар бэлтгэл ажлын явцтай танилцлаа.
Мөн үер, усны улмаас нурсан Зүүн түрүү голын гүүрийг засварлах ажлын зарим зардлыг гаргахаар шийдвэрлэв.